“Оны алдартан”-аар тодорсон эрхмүүд болон тэднийг төлөөлөн ирж өргөмжлөл гардсан хүмүүсээс сэтгэгдлийг нь сонслоо.
П.ЦАГААН: ЭНЭ ШАЛГАРУУЛАЛТ БОЛ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ҮЗҮҮЛЖ БАЙГАА ИХ ИТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ ЮМ
-Монгол Улсын Ерөнхийлөгч усан могой жилийн “Оны тэргүүн алдартан”-аар шалгарлаа. Ерөнхийлөгчийг төлөөлж ирсэн хүний хувьд та сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Миний бие Төрийн тэргүүний хүртсэн “Оны тэргүүн алдартан”-ы шагналыг Ерөнхийлөгчийн өмнөөс хүлээн авахаар ирсний хувьд хэдэн үг хэлье. Юуны өмнө энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж хэрэгжүүлсэн, одоо хийж байгаа ажлыг үнэлсэн, бас цаашид явуулах бодлогыг дэмжсэн, Монгол Улсын Ерөнхийл өгчид хүлээлгэж байгаа их итгэлийн илэрхийлэл гэж ойлгож байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 24 жилийн хугацаанд хүний эрхийг дээдлэх, иргэдийг хувийн өмчтэй болгох, шударга ёс тогтоох, ардчиллыг бэхж үүлэх талаар их ажил хийсэн. Одоогоос 24 жилийн өмнө Монгол Улсыг улс төр, эдийн засгийн хос шилжилт хийнэ гэхэд итгэхгүй хүн олон байсан. Гэвч Монгол Улс Азийн цээжинд хүний эрхийг дээдэлсэн ардчилсан орон болж чадлаа. Тэгвэл ирэх 10-20 жилд Монгол Улс эдийн засгийн өсөлтийн гайхамшгаараа дэлхийн түүхэнд бичигдэх боломж бас байна.
Төрийн тэргүүний өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн зарим ажлаас дурдвал Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил амжилттай даргалж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг эх орондоо зохион байгууллаа. Авлигын индексээр сүүлийн хоёр жилд 36 байраар урагшиллаа. Давосын Дэлхийн эдийн засгийн форумын салбар бага хурлыг 2013 оны намар Улаанбаатарт зохион байгуулж, саяхан Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумаар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудлыг онцгойлон авч хэлэлцлээ. Би сая анх удаа Давосын Дэлхийн эдийн засгийн форумд оролцсон. Тэнд харж байхад хамгийн хүндтэй суудалд, хамгийн хүндтэй газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьж, хамгийн хариуцлагатай асуудлыг хэлэлцэхэд гол төвд нь байлгаж, салбар хуралдааныг даргалуулж байлаа. Энэ бол Монгол Улс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд олон улсад ихээхэн өндөр байгааг харуулах баримт юм.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр дахин сонгогдож, хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж эхлээд хагас жил гаруй болж байна. Төрийн тэргүүн цаашдаа ямар ажилд анхаарлаа хандуулах бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн цаашид хийх ажил тодорхой. Монгол Улсыг ардчилсан, тогтвортой, ухаалаг төр, засагтай, шударга шүүхтэй, хүнд суртлыг арилгасан, авлигагүй, дэлхийд хамгийн хурдацтай өсөлт бүхий эдийн засагтай орон болгохын төлөө ажиллах юм. Жил бүр эдийн засгийг 10-20 хувиар өсгөхөд энэ өсөлт иргэн бүрт мэдрэгдэх нь дамжиггүй. Монгол Улсад ингэх бүрэн бололцоо бий. Эдгээр ажлыг нь дэмжиж, итгэл хүлээлгэж энэ том шагналыг Ерөнхийлөгчид өглөө гэж би бодож байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад онцгойлон анхаарч ажиллахаа Ерөнхийл өгч илэрхийлсэн. Шинэ оны дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзахдаа гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулагчдыг ташуур барьж хөөх биш, хадаг барьж угтдаг болох талаар онцгойлон анхааруулсан. Зээл авбал иргэд түүнийг эргүүлж төлдөг. Харин хөрөнгө оруулалт бол бүтээн байгуулалт болж үлддэг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдний алдагдсан итгэлийг сэргээн олж авах чимхлүүр ажил одоо төр, засгийн өмнө тулгарч байна. Ингээд могой жилийн алдартнаар тодорсон бүх хүмүүст улам их амжилт хүсье. “Өнөөдөр” сонины хамт олонд их баярлалаа.
М.УРАНЦЭЦЭГ: ДЭЛХИЙН ХОШОЙ, МӨН ОЛИМПИЙН АВАРГА БОЛОХЫН ТӨЛӨӨ ХИЧЭЭХ БОЛНО
-Ийм алдар, цуутай хүмүүстэй хамт “Оны алдартан” болж байгаадаа баяртай байна. Цаашид улам хичээж, илүү амжилт гаргахын төлөө зүтгэнэ. Надад ийм итгэл хүлээлгэн, саналаа өгсөн иргэддээ баярлалаа. Могой жил миний хувьд амжилт дүүрэн байсан. Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, эх орондоо анх удаа ийм алдар авчирсан эмэгтэй жүдоч болсондоо маш их баярлаж явдаг. Үүнээс гадна Европын цуврал, Азийн аварга шалгаруулах гээд тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцсон.
Ирж буй морин жилд үүнээс ч илүү амжилт гаргахын төлөө хичээх болно. Энэ жил өмнөө тавьж буй том зорилго бол дэлхийн хошой аварга болох. Цаашлаад 2016 оны олимпод оролцон, аварга болох гээд их том мөрөөдөлтэй байгаа. Маргааш (өнөөдөр) жүдогийн тамирчидтайгаа хамт морь жилийн анхны тэмцээн болох Европ тивийн цуврал тэмцээнд оролцохоор эх орноосоо мордоно. Испани, Итали, Герман улсад очиж хүчээ үзэх юм. Монгол түмэндээ морин жилдээ аз хийморьтой, одтой, эрч хүчээр дүүрэн байгаарай гэж ерөөе.
Л.НАЦАГНЯМ: МИНИЙ ГОЛ ЗОРИЛГО БИЕЛЭЭГҮЙ, ХИЙХ ЗҮЙЛ ИХ БАЙНА
-Монголчууд импортыг орлох техник технологи боловсруулах чадвартай гэдгийг батлах гэж хэдэн жил ажиллаж, энэ бүхнээ үнэлүүлж байгаадаа баяртай байна. Төр, засаг болоод ард түмэн ийн үнэлэхэд мэдлэгтэй сайд нар их тусаллаа. Л.Гантөмөр сайд Японд 14 жил электрон, IT-гийн чиглэлээр сурсан, Ерөнхий сайд Н.Алтанхуяг физикч хүн учраас мэдэж, үнэ цэнийг нь ойлгосон нь их тус боллоо, бас надад аз таарлаа гэж бодож байна. Бидний цаашид хийх ёстой хамгийн чухал зүйл нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортыг орлох технологи боловсруулах учраас энэ чиглэлээр олон ажил хийх.
Миний гол зорилго биелээгүй, цаашид хийх ажил их байна. Эмнэлэг болон боловсрол, иргэний бүртгэл, банк хоорондын сүлжээнд маш их саатал гардаг нь манайх бусад орны зохион бүтээсэн үйлдлийн системийг ашигладагт байгаа юм. Тиймээс энийг дагаж вирус нэвтэрдэг, бид мэдээллээ алддаг. Харин өөрийн гэсэн үйлдлийн системтэй болбол хэн ч халдаж чадахгүй. Монгол үйлдлийн систем хийж мэдээллийн сангаа хамгаалах төсөл дэвшүүлэхээр зорьж байна.
Х.БАТТУЛГА: МОНГОЛ УЛСЫГ ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН НЭГДСЭН БОДЛОГОТОЙ БОЛГОНО
-Танд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Миний төлөө 19 хүн санал өгсөн байна. Үүнээс нэлээд өмнө, бараг анхны шалгаруулалтаар ч бил үү “Оны алдартан”-аар нэрлэгдэж байсан. Намайг нэр дэвшүүлж, дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Монгол Улсыг үйлдвэр, хөдөө аж ахуйн нэгдсэн бодлоготой болгож, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хичээж ажиллах болно.
-Ийн шалгарахад юу нөлөөлсөн гэж бодож байна вэ?
-Хөдөө рүү чиглэсэн болон аж үйлдвэрийн бодлого хэрэгжүүлэх гэж яваа минь нэлээд санал авч, “алдартан”-ы тоонд багтахад хүргэсэн юм болов уу гэж бодож байна.
-Жүдогийн тамирчин М.Уранцэцэг шалгаруулалтад аман хүзүүдсэн. Тамирчид маань энэ жил их амжилттай байлаа?
-Тийм шүү. Б.Бат-Эрдэнэ гэж жүдоч бас “алдартан” болсон байна. Энэ удаагийн “алдартан”-уудаас гурав нь жүдоч байна шүү дээ. Манай тамирчид бүх салбарт амжилт гаргадгийн тодорхой жишээ юм уу даа.
-Салбарын сайдын хувьд цаашид юу хийх вэ?
-Бид хөдөө рүү чиглэсэн, хот, хөдөөгийн ялгааг арилгах шинэ бодлого гаргаж байгаа. Бодлого маань тун удахгүй илүү тодорхой танигдаж эхэлнэ ээ.
Р.АМАРЖАРГАЛ: “ОНЫ АЛДАРТАН” ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ОЛОН НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН
-“ Оны алдартан”-аар шалгарсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-“Өнөөдөр” сониноос оны алдартан шалгаруулдаг болоод 13 жил болж байна. “Монгол ньюс” бол Монголд анх удаа мэдээллийн агентлаг хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллага. Энэ салбарт цоо шинэ, орчин цагийн мэдээллийн хэрэгслийн бүтцийг нэвтрүүлж, нутагшуулаад үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлээд явж байгаад нь олзуурхдаг. Үүнийг тодотгож буй нэг гол арга хэмжээ нь “Оны алдартан” шалгаруулах үйл явц. Шалгуурыг нь олон нийт хүлээн зөвшөөрсөн, уламжлал болсон учраас “Оны алдартан”-ы нэг болсондоо баяртай байна.
-Улс төрд хариуцлага байх ёстойг сануулж таны гаргасан шийдвэр, эр зоригийг хүмүүс их үнэлсэн байх. Гишүүнээс татгалзах шийдвэрийг тань УИХ хүлээн аваагүй ч УИХ дахь бүлгийнхээ хуралд суухгүй хэвээр байгаа юм билээ. Үүний шалтгаан юу юм бол?
-Шийдвэр хаана, яаж гардгийг би гадарлана. Албан ёсны болон албан ёсны бус институциуд яаж ажилладгийг мэднэ. Тиймээс үүнд нэг их санаа зовох юм байхгүй.
Их хотод эрүүл, эрсдэлгүй амьдрах баталгаа
Улаанбаатарыг Улсын баатар удирдаад хоёр оныг үдэж, хариуцсан хугацааныхаа хагаст хүрээд байна. Эсгий гэрүүдийг хаус хороолол болгоно гэсэн амлалт хөрчихөөгүйг энэ удаагийн “Оны алдартан” онцолж буй.
Түүнээс гадна автомашины түгжрэл, эвдэрхий зам, төлөвлөлтгүй хот байгуулалт, эрчим хүч, дулаан гээд их хотын бүхий л асуудлыг шийдвэрлэх гэсэн гарц, арга зам, хичээл зүтгэл, чин эрмэлзэл нь эл эрхмийг ийн нэрлэгдэхэд хүргэсэн биз ээ.
Өөрөөр хэлбэл, хүн ам нь хэдийнэ метрополис хотын хэмжээнд хүрсэн ч хөгжилд тэмүүлэх учраа олж ядан буй Улаанбаатарт авто зам, хот байгуулалтын цоо шинэ өнгө төрх бүрдүүлэх, иргэдтэйгээ ямагт хамт байж, тэднийхээ хамтаар шийдвэр гаргах, хүнд суртал, хөшүүн хойрго байдлыг халах зэрэг олон чиглэлээр шат ахиулж байгааг нь оршин суугч, иргэд маань халуунаар дэмжин талархаж байгаагийн нэгээхэн илрэл нь “Оны алдартан” байлаа. Монгол Улсын баатар, ардчилсан хувьсгалын алтан хараацай Эрдэнийн Бат-Үүлийн шударга, тууштай, тэмцэгч чанар нь их хотын иргэдээ эрүүл, эрсдэлгүй, ирээдүйдээ итгэлтэйгээр амьдрахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
Б.БАТ-ЭРДЭНЭ: Монгол Улс, ард иргэдийнхээ амьдралын төлөө хийсэн ажил, зүтгэлийн минь үр дүн гарчээ
-Монгол түмэнд минь ивээлээ өгсөн могой жил улирлаа. Нийт нутгаар зуншлага сайхан байж, өнтэй өвөл боллоо. Ард иргэдийн минь амьдрал ч сайхан байна. Монгол түмнийхээ дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, олон түмэн итгэл хүлээлгэж 43 хувийн санал авсан нь энэ жилийн хамгийн том “шагнал” байв. Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ амьдралын төлөө хийсэн ажил, гаргасан зүтгэлийн минь үр дүн нь энэ шагнал болов уу.
Монголчууд эртнээс улс үндэстэн оршихын үндэс нь эх болсон газар нутаг, эрдэнэт хүн гэж үзэж ирсэн. Энэ хоёр гол баганаа түшиж Монгол үндэстэн оршсоор байна. Ийм чухал хоёр учгийг алдахгүй авч явах ёстой гэсэн үүднээс хүн ардынхаа төлөө болон байгаль орчны төлөө чадлынхаа хэрээр зүтгэж ирлээ. Мөн улс орныхоо төлөө, ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлээр ахмад буурал, хойч ирээдүйг минь авч явах хүүхэд багачуудынхаа төлөө эрүүл мэнд, боловсролын салбарт олон ажил хийх юмсан гэж зорилт тавьж байгаа.
Морилон ирж буй хөх морин жил манай ард иргэдэд ивээлээ өгсөн сайхан жил болно гэдэгт итгэж байна.
Б.НОМИНТУЯА: “Алсын удирдлага” олон улсын найман кино наадамд оролцоно
-С.Бямбаа найруулагчийн өмнөөс манай кино багийнхан маш их баярлаж байна. Хэдийгээр “Алсын удирдлага” монголчуудын хүртээл хараахан болоогүй байгаа ч дэлхийд гаргасан амжилтыг үнэлж ийн шалгаруулсанд талархъя. Бид монгол хүний оюун санаагаар бүтсэн киног олон улсын уран бүтээлчидтэй хамтран хийж дэлхийн стандартад нийцсэн кино бүтээж, дэлхийн зах зээлд гаргах зорилго тавьж энэ төслөө эхлүүлсэн. Манай киноны зохиолч, найруулагч, жүжигчин, продюсер нь монгол хүн. Үүн дээр техникийн дэвшилд хүрсэн гаднын уран бүтээлчидтэй хамтарсан нь бидний зорилгын нэг илрэл. “Алсын удирлага” кино олон улсын нийт найман кино наадамд оролцоно.
С.Бямбаа найруулагч Голландын Роттердамд болж байгаа кино нааддам оролцож буй учраас биеэр ирж чадаагүй ч “Монгол зөвхөн байгалийн баялгаас гадна өөрийн гэсэн соёлтой, өгүүлэх түүхтэй ард түмэн. Үүнийг “Алсын удирдлага” киногоор дамжуулан дэлхийн үзэгчдэд хүргэж байгаадаа баяртай байна” гэж хэлээрэй хэмээн захьсан. Одоо бид энэхүү бүтээлээ монгол үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна.
Г.ОЮУНБОЛД: У.Мөнх-Эрдэнэд хоёр олимпод оролцох боломж бий
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпийн хүрэл медальт боскчин У.Мөнх-Эрдэнэ эзгүй байгаа тул түүний багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд өргөмжлөлийг нь гардан авахаар хүрэлцэн ирсэн юм. Түүний баярынх нь сэтгэгдлийг хуваалцлаа.
-Шавийнхаа өмнөөс маш их баяртай байна. Миний шавь төрийн түшээдтэй зэрэгцэн, монгол түмний алдартнуудын нэг боллоо. Анх 16 настай хүүхэд над дээр ирж, тамирчин болох гараагаа эхэлж байсан. Түүнээс хойш оролцсон бүх тэмцээнд нь хамт байж, бэлтгэлийг нь хангаж ирлээ. Бусдын жишгийг дагасан бол У.Мөнх-Эрдэнэ зодог тайлахаар болсон ч спортод үнэхээр дуртай, сэтгэлээсээ хандаж, медаль авчихаад “Одоо боллоо” гээд хаялгүй өдий хүртэл их спортдоо хүчин зүтгэж явна. Өдгөө дөрөв дэх олимпдоо оролцохоор бэлдэж байгаа. Ингэж 16 жил жингээ барьж, бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийнэ гэдэг Монголын төдийгүй дэлхийн боксийн түүхэнд ховор үзүүлэлт.
2016 оны олимпод орох үеэр шавь маань 34 настай болж, энэ спортод хөл тавьснаас хойших 18 дахь жил нь тохионо. Мэргэжлийн боксийн тамирчид 40 нас хүртлээ тоглодог. Сонирхогчдын боксийн тамирчдын насыг 34-өөр хязгаарладаг байснаа саяхнаас нэмж, 39 болгосон. У.Мөнх-Эрдэнэд нас, бас зүтгэл бий тул олимпийн аварга болох боломжтой. Хүлээж буй хоёр ч олимпид хүчээ үзэж, амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.
Б.Цэцэгсүрэн