Монгол улсын үсчин гоо засалчдын баг тамирчид Франц улсын Парис хотноо энэ оны 9 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Цомын төлөөх Дэлхийн аварга” тэмцээний үсчин, гоо заслын төрөлд өндөр амжилт үзүүлжээ.
Тухайлбал Мастер үсчин Н.Алтаншагай Эрэгтэй классик төрөлд мөнгөн медаль, мастер үсчин А.Амгаланбаатар Тусгай байрын шагнал, багийн дүнгээр Мастер үсчин Н.Алтаншагай, А.Амгаланбаяр, Б.Ууганцэцэг нар мөнгөн медаль, Мастер үсчин Д.Одхүү Дасгалжуулагчийн төрөлд мөнгөн медаль, Монголын үсчин гоо сайхны мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ж.Довчинсүрэн Алтан медаль тус тус хүртэж богц дүүрэн эх орондоо эргэн иржээ.
Монгол хүний авьяас, ур чадварыг дэлхийн томоохон тэмцээнд тэргүүлэн таниулсан явдлыг МУ-ын Засгийн газар 2008 оны 120 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны “Мөнгөн шагнал олгох тухай” А-318 дугаар тушаалын дагуу мөнгөн шагнал олгож, батламж гардуулсан байна.
Үсчин гоо сайхны салбарын төлөөлөл болох Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо нь өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Зүүн бүсийн европын бүсийн аваргын алтан цом” тэмцээнд Гоо сайхны хуримын төрлөөр багийн мөнгөн медаль, эмэгтэй урт үсний төрлөөр хүрэл медаль, Дэлхийн холбооны хүндэт медаль, гоо сайхны төрлийн дасгалжуулагчийн мөнгөн медаль, “Зүүн бүсийн европын бүсийн аваргын алтан цом”-ыг тус тус хүртэж байсан туршлагатай аж.