Мөн гол, мөрөн, нуурын мөсөн дээр цас их тогтсон, голын мөс хайлж, цасны ус нэмэгдсэнээр их хэмжээний ус буух аюултай байгаа юм.
Иймд, цастай уулын ам, бэл дагууд суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмын цасаа зайлуулах, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглож болохгүй талаар сануулах, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд томоохон нуур, голууд дээр цас, мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар газрын гадаргын цасан бүрхүүл, голын цас, мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудаар зорчиж болохгүйг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Нийслэлийн Онгой комиссын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар Хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсэг төвийн 6 дүүргийн үерийн далан суваг, зам талбайн борооны усны зайлуулах шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааны үзлэг шалгалтыг зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд үерийн далан суваг, зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээний засвар ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээнд 2,5 тэрбум төгрөг хот тохижилтын урсгал зардалд 2019 онд батлагдсан.
Дээрх санхүүжилтээр 30 байршилд 140 км үерийн далан, 180 байршилд 170,0 км хөрсний болон зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээнд цэвэрлэгээ үйлчилгээ явуулахаар “Геодези, Усны барилга байгууламжийн газар"-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.