Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Европын холбооноос жил бүр уламжлал болгон хүний эрхийн төлөө тэмцэгчдийг шагнахаар болжээ.
Энэ жил Европын Холбооны "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тэмцэгч шагнал"-ыг Буянжаргалын Болороо хүртлээ. Түүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг олон нийтэд таниулж, дуу хоолойгоо өргөн, эрх тэгш нийгэм бий болгоход хувь нэмэр оруулсныг ийнхүү үнэлсэн байна.
Иргэн Б.Болороо энэ талаар нүүр номондоо сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Энэ шагналыг энэ жилээс эхлэн уламжлал болгон өгөхөөр болсон бөгөөд АНХДАГЧ болсондоо баяртай байна. Ийм сайхан мөчийг минь тэр минь харсан бол гэж бодон хоолой зангирч байлаа.
Үнэхээр том хариуцлага, итгэлийг цаашид үүрч явах боллоо. Итгэл хүлээлгэсэн, дэмжсэн ЭСЯ-ууддаа, ЕВРОПЫН ХОЛБОО-ныхонд маш их баярлалаа. Миний хувьд энэ салбарт ажилласан жил минь бага ч намайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг нийгэмд таниулсан гэж үзэн шагнаж байгаад талархаж байна” хэмээлээ.
Түүнчлэн "Хүний эрх хамгаалагч" шагналыг “Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргалд, МУИС-ийн багш, судлаач О.Мөнхсайхан нарт олгосон байна.