Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн 2019 оны эхний 10 сарын байдлаар хийсэн ажлаа танилцуулж байна. Мэдээллийн эхэнд манай улсад амьдарч буй гадаад иргэдийн тоон мэдээллийг хүргэлээ. Тэрээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж буй 131 улсын нийт 28,268 иргэн байна.
Байршлаар авч үзвэл Улаанбаатарт 20,111, Дорнодод 1,568, Өмнөговьд 1,409 Баян-Өлгийд 953, Дорноговь аймагт 544 гадаадын иргэн ажиллаж, амьдарч байна. Хувийн хэргээр оршин сууж буй гадны иргэн нь Монгол Улсын хүн амын гурван хувьтай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, нийт гадаад иргэдийн тоо 97,154-өөс хэтэрч болохгүй.
Монгол улсад гадаадын иргэд оршин суух зөвшөөрөл авах 29 хэлбэр байдаг. 21,497 иргэн голлох 5 ангиллаар манай улсад оршин сууж байна. Үүнд:
Монгол Улсад БНХАУ-ын 13,764 иргэн оршин сууж байна. Энэ нь бусад улс орныхоос хамгийн өндөр үзүүлэлт. БНХАУ-ын араас АНУ (2589), ОХУ (2556) удаалжээ.
)
144 УЛСЫН 23 МЯНГА ОРЧИМ ГАДААДЫН ИРГЭНД 30 ХОНОГООС ДЭЭШ ХУГАЦААНЫ ВИЗ ОЛГОСОН
Гадаадын иргэнд виз олгодог 3 субьект бий. 30 хоногоос дээш хугацаатай Монголд зорчих гадаадын иргэний визийг Гадаадын иргэн, харьяатын газар хариуцах бол 30 хоногийн доторх визийг дипломат төлөөлөгчийн газар олгоно.
144 улсын 23 мянга орчим гадаадын иргэнд 30 хоногоос дээш хугацааны виз олгосон бөгөөд виз олгосон тоо нь өнгөрсөн жилээс 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь аялал жуулчлалтай шууд холбоотой. Дипломат төлөөлөгчийн газар байдаггүй оронд иргэдэд хил дээр виз олгох хууль эрх зүйн үндэслэл бий. Энэ шугамаар 118 АНН-ын 2,374 иргэнд 30 хоногоос дээш хугацаатай жуулчин ангиллын визийг хилийн боомт дээр өгсөн.
Цахимаар виз олгох үйлчилгээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон. Тиймээс энэ оны тавдугаар сарын 1-нээс цахимаар виз олгож эхэлсэн.
МОНГОЛД СУРАЛЦАХААР ИРСЭН ОЮУТНУУДЫН ТОО 28 ХУВИАР НЭМЭГДСЭН
39 орны 2,907 гадаадын иргэн Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж байна. Энэ жил суралцахаар ирсэн оюутнуудын тоо 28 хувиар нэмэгдсэн. Улсаар нь авч үзвэл БНХАУ-ын 2156 (ихэнх нь Өвөр Монгол) ОХУ 340, БНСУ 145, Япон 89, Лаос 58 оюутан суралцаж байна.
Түүнчлэн Монгол Улсад 9,929 иргэн хөдөлмөр нийгмийн чиглэлээр оршин сууж байна. Нийт 8,522 иргэнд зөвшөөрөл өгснөөс 6,993 хятад иргэн бөгөөд нийт олгосон зөвшөөрлийн 82 хувийг эзэлж байгаа аж. Дийлэнх нь газрын тос, зам гүүр, уул уурхайн чиглэлээр ажиллаж байна. Өөр улс орнуудын хувьд:
Монгол Улсын хувьд гадаадаас авах ажилчдын тоог багасгана гэсэн байр суурьтай байна. 2018 онд 8,428 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгсөн бол энэ жилийн үзүүлэлт 6,993 болсон нь 17 хувийн бууралттай байна" хэмээлээ.