Улсын хэмжээнд 93 мянга орчим ажилгүй иргэн байна. Үүний бараг 50 хувь нь Улаанбаатар хотод байдаг. Эдгээр ажилгүй иргэний ердөө 7500 нь ажлын байр хайж байна гэж бүртгүүлжээ. Харин улсын хэмжээнд 25 мянган ажилгүй иргэн бүртгүүлсэн байна.
Үлдсэн хүмүүсийг бүртгэх ажлыг эрчимжүүлэх шаардлага тулгарсан гэдгийг мэргэжилтнүүд хэлэв. Учир нь ажилгүй иргэд ихэссэнээр ажиллах хүчний хомсдол бий болсон аж.
“Хөдөлмөрийн зах зээлд 2017 онд 10 мянган ажиллах хүчний хомсдол үүссэн бол өнгөрсөн онд 18200 болж өссөн” хэмээн ХНХЯ-ны хөдөлмөр, нийгмийн хамгааллын судал гааны институтийн захирал М.Алтансүх ярилаа.
Нийт ажлын байрны 70 хувь нь байнгын ажлын байр бөгөөд салбар бүрт харилцан адилгүй байх юм.
Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар болон хөдөлмөрийн хувийн биржүүдэд өнгөрсөн хоёр жилд 64 мянган ажлын байрны захиалга ирсэн байна. Үүний 67 хувьд ажилгүй иргэдийг зуучилжээ.
Харин энэ жил 69400 ажлын байр бий болгохоор төлөвлөж байгаа аж. Эдгээр ажлын байрны 17 мянга гаруй нь барилгын салбарт, 13 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, 10 мянга нь боловсруулах салбарт бий болно. Нийт ажлын байрны 70 хувь нь байнгын ажлын байр бөгөөд салбар бүрт харилцан адилгүй байх юм.
Гэхдээ эдгээр ажлын байрны захиалгын ихэнх нь Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагаар бэлтгэгдэх ажлын байр байдаг хэмээн мэргэжилтнүүд хэлж байлаа. Өнгөрсөн оны байдлаар 18 мянган оюутан МСҮТ-ийг төгсжээ. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөгчдийн 62.3 хувь нь хөдөлмөр эрхэлсэн байна.
Үүний 53 хувь нь мэргэжлээрээ ажилладаг. Ажилгүй байгаа хүмүүсийн ихэнх нь боловсрол болон хөдөө аж ахуйн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн байдаг. Ажилгүйдлийн шалтгааныг тодруулбал 30 хувь нь ажил хайгаад олдоогүй, 17.7 хувь нь мэргэжилд тохирох ажил олдохгүй, 9.5 хувь нь суралц даг, 7.1 хувь нь цалин бага зэ рэг шалтгаанууд зонхилж байна.
- Энэ жил 69400 ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.
- 2017 онд 10 мянган ажиллах хүчний хомсдол үүссэн бол өнгөрсөн онд 18200 болж өссөн.
- Ажил хийж байгаа хүмүүсийн ихэнх нь эцэг, эх, хамаатан садан болон интернэтээс эрхэлж буй ажлаа олдог гэсэн судалгаа гарчээ.
Ажил хийж байгаа хүмүүсийн ихэнх нь эцэг, эх, хамаатан садан болон интернэтээс эрхэлж буй ажлаа олдог гэсэн судалгаа гарчээ. Ажилгүй байгаа төгсөгчдийн 67.2 хувь нь орон нутагт байгаа аж. Учир нь орон нутагт ажлын байрны хүртээмж илүү хэмээн тэд үздэг байна.
Хөдөлмөрийн зах зээлийн 2019 оны төлөвт Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын ажил мэргэжил нэлээд эрэлттэй байна хэмээн мэргэ жилтнүүд онцоллоо. Тодруулбал, барилгын салбар болон боловс руулах үйлдвэрийн идэвхжилтэй холбоотойгоор цахилгаанчин, мужаан, оёдолчин, тогооч гэх мэтчилэн. Мөн дээд боловсрол шаардсан нь бага ангийн багш, их эмч, эм зүйч, барилгын ин женерүүд. харин мэргэжил шаардахгүй ажлын хувьд хамгаалагч, барилгын туслах ажилтан эрэлттэй байна.
Хөдөлмөрийн зах зээлд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагаас бэлтгэгддэг барилгын салбарын ажил мэргэжлүүд сүүлийн хэдэн жил эрэлттэй байгаа хэдий ч, тус мэргэжлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байгааг анхаарах хэрэгтэй болжээ. Энэ нь нэг талаас ур чадварын үл нийцэл, нөгөө талаас ажлын байрны зуучлал хоёроос шууд шалтгаалдаг аж. Иймээс энэхүү мэргэжлийн салбарын төгсөгчдийн асуудлыг тусгайлан судлах хэрэгцээ, шаардлага үүссэн байна.