Р.Санждаасаран хүүхэд байхдаа аавыгаа алджээ. Түүний аав Д.Раднаабазар цагдаагийн бага дарга хүн байсан ч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан байна. Тэрээр хамт үүрэг гүйцэтгэсэн цагдааг авраад, өөрөө машинд мөргүүлжээ. Охин нь энэ талаар дурсахдаа “Аав бид хоёр өглөө эрт гэрээсээ гарцгаасан. Би сургууль руугаа, аав ажилдаа явсан юм. Гэвч орой болоход аав эргэж ирээгүй. Хүүхэд байсан болохоор нэг л өдөр эргээд ирэх юм шиг санадаг байсан. Хожим хүнтэй гэрлэх болоход дахин замын цагдаатай таарсан. Миний ханийг аав минь над руу явуулсан гэж боддог” хэмээн дурсав.
Түүний аав ажлаа хийж байхдаа алтан амиа алдсан 15 замын цагдаагийн нэг юм. Манай улсад цагдаагийн бие бүрэлдэхүүнээс 70 хүн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амиа алджээ. Хамгийн сүүлд буюу энэ сарын 3-нд Баян-Өлгий аймагт усанд живсэн иргэнийг аврах гэж гол руу орсон цагдаа И.Эрдэнэшагай харамсалтайгаар амь үрэгдсэн юм.
Тээврийн цагдаагийн албанаас жил бүр амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалд зориулж, “БИД МАРТАХГҮЙ” үйл ажиллагааг зохион байгуулдаг. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн албан хаагчдаа мөнхжүүлэх, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгууллаа. Өнөөдөр Тээврийн цагдаагийн төв байранд болсон хүндэтгэлийн үйл ажиллагаанд амиа алдсан алба хаагчдын гэр бүл, Тээврийн цагдаагийн албаны залуу алба хаагчид оролцсон юм.
Энэ үеэр 30 жилийн турш уулзалдаагүй төрөл садныг уулзуулсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан албан хаагч н.Ганбаатарын эхнэр ОХУ-ын иргэн аж. Тэрээр ослоор нөхрөө алдсан тул охиноо аваад нутаг буцжээ. Үүнээс хойш 30 жил өнгөрч, Монголд байдаг төрөл садангуудтайгаа дахин уулзаж чадаагүй байна. Тээврийн цагдаагийн албанаас санаачлан, УБТЗ-ын дэмжлэгээр Монголоос ах дүүг нь ОХУ-ын Ленинград хотруу явуулжээ. Мөн ирэх жилийн Цагаан сарын баяраар ОХУ-д амьдарч буй ээж охин 2-ыг Монголд урихаар төлөвлөсөн байна.
Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан алба хаагчдын гэр бүлийнхэнтэй ярилцсан юм.
-Би хоёр хүүхэдтэй. Хүү маань Сонгинохайрхан дүүрэгт зохицуулагч цагдаагаар ажиллаж байгаад ур чадварыг нь үнэлэн Төрийн тусгай хамгаалалтад жолооч-цагдаагаар ажиллах болсон юм. Хүү маань дөнгөж 25 настайдаа 1998 онд амиа алдсан. Ажлынхаа хажуугаар Авто тээврийн сургуульд оройгоор сурч байсан. Ажлын ачаалал өндөр байсан ч өөрөө ажилаа их дуртай. Өглөө 06.00 цагт яваад л шөнө ирдэг байсан юм. Эхнэр нь бага насны хоёр хүүхэдтэйгээ үлдсэн дээ. Тухайн үед байгууллага хамт олон нь ямар л дэм тусламж үзүүлдэг, тэр бүгдийг өгсөн.
-Яаж амиа алдсан бэ?
-Төрийн тусгай хамгаалалтын ажилтан учраас энэ мэдээлэл нууц байх ёстой. Хүү маань өнгөрөөд 21 жил өнгөрчээ. Одоо хоёр хүүхэд нь том болсон. Би энэ байгууллагад баярлаж явдаг.
Тээврийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга С.Жавхланбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Замын цагдаа нар албан үүргээ гүйцэтгэх явцдаа амиа алдсан нийтлэг шалтгаан юу байв?
-15 хаагч нар маань бүгд хөдөлгөөн зохицуулж байхдаа эсвэл хяналт шалгалт хийж байхдаа машинд мөргүүлэн амиа алдсан.
-Цагдаагийн алба хаагчдыг амь насны даатгалд бүрэн хамруулдаг уу?
-Хамруулдаг. Тээврийн цагдаагийн алба хаагчид хортой, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Иймд нэг жил ажиллахад ажилласан жил нь 1.5 жилээр тооцогддог. Мөн хөдөлмөр хамгааллыг нь хангах зорилгоор дохиур,хантааз, гэрэл ойлгогч байнга олгодог.
-Амь насаа алдсан алба хаагчдын зарим нь хэргийн шийдвэрийг сайн мэдэхгүй байна. Хэрэг үйлдсэн жолоочид ямар ял шийтгэл ногдуулсныг мэдээгүй байдаг юм байна.
-Цаг бусаар амиа алдсан алба хаагчдынхаа араас бид шат шатандаа анхаарал тавьдаг. Гэхдээ онц ноцтой, санаатайгаар үйлдсэн хүн амины хэрэг ч бий. Хуулийн хүрээнд холбогдох байгууллагууд шалгаж буй хэрэг бий.