Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан тав дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх хуралдаан наймдугаар сарын 12-ны 09.00 цагт Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Шүүх хуралдааны явцын талаар Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл өгөхдөө "Өчигдөр бичлэгийн эд мөрийн баримтаа судалж дууссан. Өнөөдөр хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтуудыг шинжлэх ажиллагаа явагдаж байна. Хохирогчийн тал, хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагчийн тал нотлох баримтаа шинжлээд дууссан. Одоо шүүгдэгчийн тал судалж байна. Үүний дараа дүгнэлтээ танилцуулж, хуулийн дагуу процесс үргэлжилнэ. Бичгийн нотлох баримтаа хэдий хугацаанд шинжлэх судлах нь тодорхойгүй” гэсэн юм.
Шүүх хуралд нийт 49 оролцогч оролцож байгаа бөгөөд Төрийн болон албаны тухай хуулиар “Маш нууцын зэрэглэлтэй” байгаа учраас хэргийг хаалттай хэлэлцэж байна.