Английн шигшээ баг болон Манчестри сити, Челси, Ливерпүүл зэрэг том багуудад тоглож явсан довтлогч Даниел Старриж шинэ багт, шинэ лигт хүч үзэхээр болжээ. Тэрээр өчигдөр Туркийн лигийн Трабзонспор клубтэй 3 жилийн гэрээ байгуулсан байна.
Энэ жил 29 настай довтлогч Ливерпүүл клубын нэрийн өмнөөс 6 жил тоглохдоо 160 тоглолтод оролцож, 67 гоол оруулсан байдаг. Гэмтэл бэртлийн асуудалтай багагүй тулгарч байсан тэрээр 2018 онд Английн Вэст Бромвич клубт зээлээр тоглож 6 тоглолтод оролцоод амжсан юм.
Тэгвэл түүний шинэ баг Трабзонспор өнгөрсөн улиралд Туркийн лигийн 4-р байранд улирлаа өндөрлүүлсэн юм. Дотоодын лигийнхээ аварга цолыг 6 удаа хүртэж байсан тус баг энэ жил багагүй өөрчлөлт шинэчлэлтийг хийж байгаа бөгөөд Д.Старрижаас өмнө Английн Кристал Палас клубээс довтлогч Александр Сорлотыг зээлээр авсан юм.
Тэрээр энэ зун дүрмийн бус бооцоо тавьсан болох нь илэрч Английн хөлбөмбөгийн холбооноос 75 мянган фунт болон 6 долоо хоног хөлбөмбөг тоглохгүй байх шийтгэл хүлээсэн бөгөөд шийтгэлийн хугацаа өнгөрсөн 7-р сарын 31-нд дуусгавар болсон юм.
Г.Баярмөнх