18 хүн асуулт асууна. "Монголын эрдэмтдийн зөвлөл"-ийн тэргүүн н.Түвдэнбалжир прокурорын удирдлагууд гэмт хэрэг гарсан хойно биш өмнө нь урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Мөн Монголбанкыг хууль зөрчиж байна гэсэн бөгөөд удирдлагуудыг нээлттэй хэлэлцүүлэгт оруулж өгөөч гэж хүсэв.
"Хараат бус захирлуудын зөвлөл"-ийн тэргүүн н.Дашзэвэг "УЕП орлогч нарынхаа хамт амралтын өдрүүдэд иргэдтэй уулзаж бай. Хуучин прокуроруудын хаасан хэргийг хүсэлт гаргавал нээх хэрэгтэй" гэлээ.
УЕП-ЫН ОРЛОГЧИД НЭР ДЭВШИГЧ С.АЛИМАНЦЭЦЭГ: МАНАЙ ДҮҮ ХҮН ГЭМТЭЭСЭН ХЭРЭГТ ХОЛБООГҮЙ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар Улсын ерөнхий прокурорын орлогчийн томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийж байна.
Хэлэлцүүлэгт ТББ, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 93 хүн оролцож санал, асуулт тавилаа. Тэдний дундаас "Дархан Монгол нэгдэл" ТББ-ын удирдах зөвлөлийн тэргүүн Д.Даш Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч С.Алиманцэцэгээс дараах асуултыг асуув.
Тэрбээр "Таны дүү төрсөн дүү. ТЕГ-т ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан хүнтэйгээ нийлж Жамсран гэх хүний толгойг шампанскны шилээр цохиж гэмтээсэн гэсэн. Энэ хэрэг гарах үед та хаана ажиллаж байсан, хэргийг хаахад нөлөө үзүүлсэн үү. Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы компанид дүү, нөхөр 2 тань ажилладаг юм байна. Энэ хүнтэй холбоотой хэрэг гарвал үнэн шударгаар ажиллаж чадах уу" хэмээн асуулаа. Үүний хариуд нэр дэвшигч С.Алиманцэцэг "Миний дүү ТЕГ-т ажиллаж байсан.
Гэхдээ тэр хэрэгт холбогдож шалгагдаагүй. Тухайн үед би Сүхбаатар дүүргийн прокурорын газарт ажиллаж байсан. Манай дүү Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийн үндсэн дээр өөрийн хүсэлтээр тээвэр зууч, ложистикийн компанид ажилладаг. Харин нөхөр маань геологич мэргэжилгүй, тэр компанид ажилладаггүй. Эдийн засагч мэргэжилтэй" хэмээн хариуллаа.