Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийг өнөөдөр 11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлана.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод байгаа билээ.
Сүүлд 2017 онд Олимпийн хошой медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр "Чингис хаан" одонг хүртсэн бөгөөд 2018 онд одонг хүртээлгүй өнжсөн юм.
11:00 цаг Төрийн ордон
Энэ жилийн "Чингис хаан" одонг The HU хамтлагт хүртээхээр шийдвэрлэсэн гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлалаа.
Тэрбээр "Ерөнхийлөгч Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одонг үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө, төрхийг бий болгож байгаа The HU хамтлагт хүртээхээр шийдвэрлэснийг та бүхэнд уламжилж байгаадаа баяртай байна.
Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн 9 жилийн турш энэхүү хамтлаг, уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. Тэрбээр “Хүннү рок” урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж ирсэн байна.
The HU хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож байна.
Анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. 2019 оны 6 дугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явна. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь “The HU” хамтлаг болсон байна.
Энэ онд гаргасан “Чингис хаан” дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж, хэлж хэвшсэн байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа, улс төр, дипломатын хүрээний эерэг үр дүн ч гарч байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Европт хийсэн аялан тоглолтын үеэр монгол хүнд хандах тухайн улсын хүмүүсийн хандлага, харьцаа илүү хүндэтгэлтэй, эелдэг найрсаг болж ирснийг Европын олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд маань бахархан ярьж байгаа юм.
“Гэрэг” хэмээх анхны цомгоо энэ оны 9 дүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна.
Их Эзэн Чингис хаан, эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх хийгээд үндэсний уламжлалт урлаг соёлынхоо арвин өвдөө тулгуурлан бий болгосон “Хүннү рок” хэмээх шинэ урсгалыг дэлхий дахинд сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөн гялалзаж яваа монгол залуустаа баяр хүргэж, талархал илэрхийлье” гэсэн юм.
The HU хамтлаг хүннү рок урсгалаар бүтээлээ туурвидаг бөгөөд 11 хүний бүрэлдэхүүнтэй.
- МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
- Ц.Надмидтулга – Менежер,
- Брэндон Фрайзен – Менежер,
- Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
- Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,
- Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,
- Н.Тэмүүлэн – Товшуур,
- Г.Одбаяр – Бөмбөр,
- А.Жамбалдорж – Соло гитар,
- Б.Батхүү – Басс гитар,
- М.Өнөмөнх – Хэнгэрэг гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна.
"Чингис хаан" одонг хүртэж байсан эрхмүүд:
- 2005 онд Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн ОЧИРБАТ
- 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав
- 2009 онд Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
- 2010 онд УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
- 2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном
- 2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай
- 2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо
- 2016 онд МУГЖ, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар МУГТ Н.Түвшинбаяр