Энэ насанд таны хүүхэд гэр бүлээсээ хараат бус болж, найз нөхөдтэйгээ байх илүү сонирхолтой болж ирнэ. Эрүүл нөхөрлөл хүүхдийн хөгжилд маш чухал боловч энэ үед үе тэнгийнхний дарамт шахалт хүчтэй болдог.
Өөртөө итгэлтэй хүүхдүүд үе тэнгийнхний сөрөг дарамтыг эсэргүүцэж, сайн сонголт хийх чадвартай. Энэ үед хүүхдүүдийн бие даасан байдал өсөхийн зэрэгцээ тэд үүрэг хариуцлагаа ухамсарлах шаардлагатай тулгарна. Түүнчлэн, бэлгийн бойжилтын биеийн өөрчлөлтүүд илэрч магадгүй / ялангуяа охидод/.
Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдэдээ туслахын тулд дараах зүйлсийг хийж болно.
- Хүүхэдтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөгөөрэй. Түүнтэй найз нөхөд, ололт амжилт, ямар бэрхшээл тулгарах талаар ярилцаарай.
- Хүүхдийнхээ хичээл сургуульд оролцоотой байгаарай. Анги, сургуулиас зохиодог арга хэмжээнд оролцож, багш нартай нь уулзаарай.
- Спортын баг гэх мэт сургууль, олон нийтийн бүлгүүдэд элсэх эсвэл буяны үйл ажиллагаанд сайн дурын ажилтан болоход нь урамшуулан дэмжих хэрэгтэй.
- Зөв буруугийн талаарх ойлголтыг хөгжүүлэхэд нь тусал. Түүнтэй найз нөхөд нь тамхи татах, бие махбодын аюултай үйлдэл хийх зэрэг эрсдэлтэй зүйлсийн талаар юу бодож явдгийг нь сонс.
- Түүний хариуцлагын мэдрэмжийг төлөвшүүлэхэд нь туслаарай. Цэвэрлэгээ, хоол хийх зэрэг гэрийн ажилд оролцуулна. Мөнгө хэмнэх, ухаалаг зарцуулах талаар санал бодлоо солилцоорой.
- Хүүхдийнхээ найзуудын гэр бүлтэй нь танилцахыг зөвлөе.
- Бусдыг хүндлэх талаар ярилц. Түүнийг тусламж хэрэгтэй хүмүүст туслахад нь урамшуул. Бусад хүн эелдэг бус эсвэл үл хүндэтгэсэн тохиолдолд юу хийх талаар түүнтэй зөвлөлдөөрэй.
- Түүнийг өөрийн зорилгоо тодорхойлоход нь тусал. Эзэмшихийг хүсэж буй ур чадвар тэдгээрийг хэрхэн хөгжүүлэх талаар шийдвэр гаргахад нь тусал.
- Тодорхой дүрэм гаргаж мөрдөөрэй. Түүнээс юу хүлээж байгаа (зан үйлийн) талаараа хэл. Хэрэв та дүрмийг зааж өгвөл энэ нь түүнд хүндрэлтэй тохиолдолд юу хийхээ мэдэхэд нь тусална.
- Хүүхдээ шийтгэхийн оронд сахилга батыг удирдан чиглүүлж, хамгаалаарай.
- Магтахдаа хүүхдэдээ өөрийнхөө амжилтын талаар бодоход нь тусал. "Би чамаар бахархаж байна" гэхээсээ илүү "чи өөрөөрөө бахархах ёстой" гэж хэлэх нь таны хүүхдийг хэн ч түүнийг магтах хүн байхгүй үед зөв сонголт хийхэд нь урамшуулж чадна.
- Бэлгийн бойжилтын талаар ангийнх нь хүүхдүүд, найзууд нь юу мэдэж байгааг эвтэйхэн асууж зөвлөлдөөрэй.
- Хүүхдээ өдөр бүр ном уншихад нь урамшуул. Гэрийн даалгавар өгсөн өгөөгүйг нь сонирхон асууж ярилцана.
- Хүүхэддээ эелдэг, үнэнч байж, гэр бүлээрээ аливаа зүйлийг хамтдаа хийхийг хичээх нь маш чухал.
Эх сурвалж: National Center on Birth Defects and Developmental Disabilities, Centers for Disease Control and Prevention