gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ Яармаг цогцолбор хорооллын дуусаагүй төслийн үл хөдлөх хөрөнгийг борлуулж байна

Б.Азбаяр
Эдийн засаг
2024-03-25
139
Twitter logo

Хөгжлийн банкны эзэмшилд шилжүүлэн авсан Шинэ Яармаг цогцолбор хорооллын баригдаж дуусаагүй барилгын төслийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна.

Тодруулбал, тус хорооллын B zone хэсгийн 7 блок 540 айлын орон сууц, 4604.3 м.кв талбай бүхий 332 ширхэг авто машины зогсоол, хоёр үйлчилгээний зориулалттай барилгыг худалдах аж. Эдгээр орон сууцны барилгын каркас угсралтын ажил таван блокт нь 100 хувийн гүйцэтгэлтэй бол үлдсэн хоёр блокт 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Шинэ Яармаг цогцолбор хороолол нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсэд байршилтай. Цэвэр агаарт хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үйлчилгээний газрууд болох мөсөн өргөө болон спорт цогцолбор, хөл бөмбөгийн зориулалтын талбай, усан оргилуураар хүрээлүүлнэ. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үл нэвтрэх хүүхдийн тоглоомын талбай, бүх төрлийн худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэг нэг дор төвлөрсөн гэдгээрээ давуу талтай.

Тус барилгын төслийн одоогийн гүйцэтгэлийн талаар Активын бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Батболд мэдээлэл өгөхдөө "Орон сууцны барилга нь 15 давхар, нил хавтан суурьтай, төмөр бетон бүрэн цутгамал хийцлэлтэй бөгөөд зоорийн давхартай. Тодруулбал, 21.1х14.5 метр болон 24.6х17.5 метрийн хэмжээтэй хоёр барилга юм. Давхартаа гурав болон таван айл байхаар төлөвлөгдсөн.

Барилгын нэгдүгээр давхар нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж 4.9 метрийн өндөр таазтай байх бол хоёр ба түүнээс дээш давхар нь 2.9 метрийн өндөртэй гэдгээрээ онцлог. Үйлчилгээний барилга нь хоёр давхар каркасан барилгаас бүтэж байгаа бөгөөд барилга хооронд холбогддог байх юм.

Төслийн гадна инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг хийж дууссан. Худалдан авагч тал зөвхөн авто зогсоолын барилгаар дамжин барилга тус бүрийн холболтыг хийх давуу талтай. Авто зогсоолын 3450 орчим м.кв талбайд каркас угсралтын ажлыг гүйцэтгэсэн" гэв.

Мөн барилгыг блок тус бүрээр биш нийтэд нь худалдан борлуулах сонирхолтой байгаа ажээ. Дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахыг сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч, барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513 утсаар болон https://www.dbm.mn/news/1682 цахим хуудасны үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэсээс авах боломжтой.

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар сонирхож буй хүсэлт гаргагч нь Хөгжлийн банкнаас гаргасан цахимаар санал өгөх зааврын дагуу санал илгээх юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан