gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тогтвортой аялал жуулчлалын хэрэгцээ ба эко гэрчилгээ

Эдийн засаг
2024-01-08
11
Twitter logo

Монголын Аялал жуулчлалын холбооноос мэдээлснээр дундаж жуулчны төлж буй зардлын 65 орчим хувь нь тээвэр, байрлах үйлчилгээ, хоолонд зарцуулагддаг.

2023 онд Монгол Улс 645 мянга гаруй жуулчин хүлээн авч, салбарын орлого 1.3 тэрбум ам.доллар хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Аялал жуулчлалын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, 2025 он хүртэл нэмж 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлж, хэд хэдэн улс руу шууд нислэгтэй болоод буй. 2024 онд Монголыг зорих жуулчдын тоо бүр ч нэмэгдэх төлөвтэй буй ч өсөлтийг тогтвортой хадгалахын тулд тооноос гадна чанарын асуудал яригдана.

Монгол Улсыг амьдралдаа ганц л удаа очиж үзэх газар мэтээр тодорхойлдог байдал одоо өөрчлөгдсөн гэж ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач ярилцлагадаа дурдаж байв. Үнэхээр ч жуулчдыг дахин ирэх сэдлийг нь төрүүлж, харж мэдэрсэн зүйлсийг нь дараагийн жуулчид яг тэр байдлаар нь харж мэдрэх нөхцөлийг бүрдүүлэх нь тогтвортой аялал жуулчлалын амин сүнс юм.

ТОО ӨСНӨ, ХАРИН ЧАНАР…

Тухайн бүсэд ажлын байр бий болгох, соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах, ан амьтдыг хамгаалах, байгаль орчин нөхөн сэргээх зэрэг нь тогтвортой аялал жуулчлалын гол эерэг нөлөө гэж тодорхойлсон байдаг. Хэдий тийм боловч Монголын аялал жуулчлалын гол бүсүүдэд нэгдсэн төлөвлөлт, санхүүжилт дутмаг, дэд бүтцийн хөгжил дорой, нутгийн ард иргэдэд үр ашиг багатай байх нь түгээмэл.

Монголын Аялал жуулчлалын холбооноос мэдээлснээр дундаж жуулчны төлж буй зардлын 65 орчим хувь нь тээвэр, байрлах үйлчилгээ, хоол унд гэсэн чиглэлд зарцуулагддаг бол Монголбанкнаас 2019 онд явуулсан “Аялал жуулчлалын түүвэр судалгаа”-наас харвал нийт жуулчдын 60 гаруй хувь нь аяллаа тур агентаар дамжуулан зохион байгуулдаг аж. Тиймээс Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн зорилтод жуулчны баазууд, агентлагууд, амралтын газар, зочид буудлууд чухал үүрэгтэй.

ЭКО ГЭРЧИЛГЭЭ

Дотоодын жуулчдын тооны өсөлт нь аялал жуулчлалын цэгүүдийн жуулчин хүлээж авах даац хэтэрч, хог хаягдал ихсэх, байгаль орчин доройтох шалтгаан болж байгааг Хөвсгөл нуурын жишээнээс харж болохоор байгаа юм. Чухам энэ шалтгаанаар Азийн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн эхний зорилтот бүс нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болжээ.

Хог хаягдлын менежмент сул, аялал жуулчлал хөгжүүлэх дэд бүтэц хүрэлцээгүй, тогтвортой нэгдсэн төлөвлөлт хийгдээгүй гэсэн гурван асуудлаас үүдсэн аюул тус бүс нутгийн байгальд нүүрлэсэн гэж үзэж байна.

Харин сүүлд гарсан сайн мэдээ нь дээрх санаачилгын хүрээнд зорилтот бүс болох Хөвсгөл нуурын Онон, Балжийн байгалийн цогцолбор газар дахь 12 баазыг эхний ээлжид хөтөлбөрт хамруулсан бөгөөд “Байгаль үүд”, “Тойлогт”, “Леона ресорт”, “Баян-Улаан”, “Дагина хатан” зэрэг жуулчны бааз шалгуур үзүүлэлтүүдийг хангажээ.

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхэд хүйтэн, эмзэг уур амьсгалтай, алслагдмал газар нутагт зориулсан үндэсний загвар нэн хэрэгцээтэйг Азийн Хөгжлийн Банк онцолж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан