Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрийн ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн.
Уг бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж, ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Нэгдүгээр хэсэг буюу гүүрний барилгын ажлыг Яармаг талаас "Мотор сервис", нэгдүгээр хороолол талаас "Тэргүүн саруул зам" компани гүйцэтгэж байна.
Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдаж байгаа юм. Эхний гүүр нь 37 метр. Энэ нь Туул голын салаа дээр баригдаж байна. Дараагийнх нь 391 метр. Гурав дахь гүүр нь 54 метр. Дунд гол дээр баригдана. Өргөн нь 32 метр, зургаан эгнээтэй. Нийт 483 метрийн урттай аж.
Бид гүүрийн ажлын явцтай танилцахаар барилгын талбай болох Туул гол дээр очсон юм. Төслийн гүйцэтгэгчээр "Мотор сервис", "Туулын гүүр далай" "Тэргүүн саруул зам" компанийн ажилтнууд ажиллаж байлаа.
ЭНЭ ОНД ЗӨВХӨН ГҮҮРНИЙ АЖИЛ ДУУСАХ БА АВТО ЗАМЫН АЖИЛ ТУСДАА ҮЕ ШАТТАЙ ҮРГЭЛЖИЛНЭ
"Мотор сервис" ХХК-ийн гүүрийн талбайн инженер Н.Мөнхгэрэл “Өнгөрсөн жилийн зургадугаар сард гэрээгээ байгуулсан. Гүүр барих талбай УСУГ-ын хамгаалалтын газарт харьяалагдаж байсан учир албан ёсоор есдүгээр сард ажил эхэлсэн. Нийт төслийн хэмжээнд 2022 онд гурван гүүрийн ажил 36 хувьтай байсан. Энэ жил урд, хойноос чиглэлтэй хоёр гүүр тус бүрдээ 68 хувийн гүйцэтгэлтэй байна. Манай үндсэн гүүрийн ажил 38 хувьтай байна. 2023 онд 12 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Тавдугаар сард гүүрний тал тулгуур нь тавигдаад л төсөвлөсөн мөнгө нь дуусна. Цаашид төсвийн тодотгол орох ч юм уу, яах нь тодорхойгүй байна.
Манайх өнгөрсөн өвөл усны түвшингээс дээших суурийн ажлаа хийж гүйцэтгэсэн. Одоо тулгуур, дамнуургын ажил хийгдэж байна. Гүүрийн хувьд хүчитгэсэн дамнуургатай, дан татлагатай сайн чанарын гүүр. Гүүр, замыг барьж буй компани хүн хүч, техник хангалттай, мэргэжлийн ажилчид ажиллаж байна. Одоо гол нь санхүүжилт л асуудалгүй бол дээрх хугацаанд ашиглалтад оруулж чадна. Энэ онд зөвхөн гүүрийн ажил дуусна. Нийт авто замын ажил тусдаа үе шаттай үргэлжилнэ” гэв.