Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалан болон С.Одонтуяа нарын албаныхан мэдээлэл хийлээ.
Ардилсан эмэгтэйчүүдийн холбооны VI дээд чуулган болсон ба үүнд 661 оролцогч саналаа өгөхөд 58 хувь нь Б.Жаргаланг дэмжиж тэрбээр холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан:
- УИХ-ын сонгуулийн тухай болон улс төрийн намын тухай хуульд заасан квотын оноо нь ердөө босго юм. Тиймээс энэхүү квотыг давуулан, эмэгтэйчүүдийг чадавхжуулж, таниулах ажлыг эрчимтэй хийж, бүх шатны сонгуульд олон эмэгтэйг ялалт байгуулахад нь дэмжиж ажиллах болно.
Ковидын хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор УИХ-ын нээлттэй сонсголыг хийхээр болсон. Цар тахал хамгийн их нөлөөлсөн нийгмийн бүлэг бол эмэгтэйчүүд юм. Тиймээс эмэгтэйчүүдийн асуудлыг сонсож, асуудлыг ил тавихыг хүсэж байна. Учир нь бид өнгөрсөн хугацаанд гарсан алдаа оноог цэгнэж, цаашид авах арга хэмжээг авах нэгдсэн дүгнэлтэд хүрэх болно.
АН-ын гишүүн С.Одонтуяа:
- Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо бол улс төрийн байгууллага. Монгол улсад төрийн дарамт дийлдэхгүй, өрийн дарамт ард иргэдийг босгохгүй байна. Эрчүүд эзэгнэсэн улс төрд хэдэн их наядаар тоологдох хулгай гарч байна. Үүнийг зогсооё.
Ард түмнээ сайхан амьдруулахаас илүү улс төр гэж байхгүй гэдэг үг бий. Тиймээс бидний хувьд үүнийг зарчмаа болгож ажиллана. Өнөөдөр эмэгтэйчүүд бид хүчтэй дуу хоолойтой байхгүй бол ардчилал бүдгэрч, дарангуйлал руу шилжиж, энх тайван, байгаль экологийн асуудал дэлхийд ч тулгамдсан зүйл болоод байна. Чадвартай олон бүсгүйчүүд нэгдэж үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө ажиллах цаг ирсэн.
Монголд мөнгөтэй холбоотой хууль долоо хоногт батлагддаг ч, гэр бүл хүмүүжил, боловсрол, нийгмийн байдалд нөлөөлөх хууль батлагдах гэж хэдэн сар жил болж уддаг. Олон сайхан үгс амладаг эрс улс орныг ямар болгосныг бид харлаа. Тиймээс эмэгтэйчүүд бид улс төрийн ажлаа сайн хийж чадна гэх итгэл төгс байна.