- Энэ насны хүмүүс нийт хүн амын 10 хувьд анх удаа хүрч байна
- Өндөр настнууд өнгөрсөн жилийнхээс 270 мянгаар өсжээ
- 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн 25 хувь нь ажил эрхэлдэг
Японы нийт хүн амын 10 гаруй хувийг 80 ба түүнээс дээш настай хүмүүс эзэлдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ насны хүмүүс нийт хүн амын 10 хувьд анх удаа хүрч байгаа аж.
Тэгвэл 65 ба түүнээс дээш настай иргэд нийт хүн амын 29 хувийг эзэлж байна. Японд энэ насны хүмүүсийг өндөр настайд тооцдог бөгөөд тус улсад 65-аас дээш насны ангилалд багтах 36 сая иргэн байна.
Ингэснээр өндөр настай иргэдийн тоогоор Япон улс дэлхийд тэргүүлж байгаа ба дараагаар нь Итали, Финланд улсууд ордог. Японд өндөр настнууд өнгөрсөн жилийнхээс 270 мянгаар өсжээ.
Японы нийт өндөр настай иргэдийн талаас дээш буюу 56 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин энэ насны ангилалд багтах 15 сая эрэгтэй байгаа аж.
2022 оны байдлаар өндөр настай хүмүүсийн 25 хувь нь ажил эрхэлдэг гэж гарсан. Ингэснээр Японы нийт ажилчин ангийн 13 хувийг 65 ба түүнээс дээш насны иргэд бүрдүүлж байна.
Эх сурвалж: The Japan Times