“Lambda Vision” өнөөг хүртэл найман туршилтын дээж Сансрын станц руу илгээсний үр дүнд үйлдвэрлэлийн чанар нь эрс сайжирчээ
“Lambda Vision” нь удамшлын гаралтай сохрох шалтгаан болох ретинит пигментозтой өвчтөнүүдэд зориулан уураг суурьтай дэлхийн анхны хиймэл торлог бүрхэвчийг хөгжүүлэх томоохон төлөвлөгөөтэй ажиллаж буй стартап юм. Нүдний торлог бүрхэвчийг хиймлээр бүтээхэд уургийн маш нимгэн, гэрэлд мэдрэмтгий 200 давхаргыг полимер торонд байрлуулах шаардлагатай болдог. Тэдгээр уургийн давхаргууд нь төгс ижилхэн хэмжээтэй байж л торлог бүрхэвчийг орлож чадах бөгөөд энэ шалтгаанаар тус процессыг дэлхий дээр явуулахад маш хүндрэлтэй байдаг аж.
Иймд тус компани тэрхүү процессыг амжилттай гүйцэтгэхэд бичил таталцлын хүч тус болно гэж найдаж 2018 оны эцсээс эхлэн Олон Улсын Сансрын станцтай хамтран ажиллах болсон байна. “Lambda Vision” өнөөг хүртэл найман туршилтын дээж Сансрын станц руу илгээсний үр дүнд үйлдвэрлэлийн чанар нь эрс сайжирчээ. "Сансарт маш сайхан тэнцүү хэмжээтэй уургийн давхаргуудыг гологдол багатайгаар гарган авах боломжтой. Бидний зорилго бол сансарт үйлдвэрлээд дэлхий дээр ашиглах анхны бүтээгдэхүүнүүдийн нэгийг үйлдвэрлэх явдал юм" хэмээн “Lambda Vision”-ийн Гүйцэтгэх захирал Николь Вагнер онцолж байлаа.
Одоогоор сансарт үйлдвэрлэсэн байтугай сансарт анх нээсэн эм ч зах зээлд байхгүй. Хэдий тийм боловч үнэ цэнтэй уураг суурьт эмүүдийг бичил таталцлын орчинд талстжуулах нь маш том давуу талтайг туршилтуудын үр дүн харуулах болсноор сансарт үйлдвэрлэсэн эм бидний гарт ирэх өдөр улам ойртсоор байна. Энэ хэрээр дэлхийн эм үйлдвэрлэлийн хамгийн том компаниудын сонирхол нэмэгдэх болов.
Уураг нь нарийн төвөгтэй, "голомтгой" молекулууд тул талст хэлбэрт оруулахад асар хэцүү байдгаараа алдартай. Гэхдээ татах хүчгүй орчинд шингэний конвекц буурснаар молекулуудын хөдөлгөөн удааширч, хэмийг нь илүү нарийвчлалтай удирдах боломжтой болдог аж. Үр дүнд нь талстын согог багасаж, хэмжээ болон жигд байдал нь сайжирдаг болохыг “Eli Lilly” компанийн төлөөлөгч мэдээлсэн. АНУ-ын Индианаполис хот дахь Батлер их сургуулийн эрдэмтдийн 2022 онд хэвлүүлсэн судалгаанд дурдсанаар сансарт гаргаж авсан төрөл бүрийн талстуудын 90 хувь нь шинж чанарын хувьд нэг болон хэд хэдэн хүчин зүйл нь сайжирсан байгааг тогтоосон бөгөөд тэдгээр дунд эм үйлдвэрлэгчдийн хүсэн хүлээдэг зүйлс олон байжээ.
Эмийн компаниуд уургийн талсжуулалтын туршилтыг нэлээд олон жилийн турш сансарт хийсээр ирсэн юм. Тэдний олонх нь өвчлөл үүсгэгч уургийн талст хувилбарыг бүтээж, тухайн талстын өвөрмөц хэлбэрт яг таг таардаг эм бүтээхэд голчлон анхаарсан байна. Харин “Merck & Co” компани жилд 20 тэрбум ам.долларын борлуулалттай, хорт хавдрын эсрэг алдарт “Keytruda” эмийнхээ сайжруулсан найрлагыг гаргаж авахад бичил таталцлыг ашиглаж болохыг 2019 онд хийсэн судалгаагаараа тогтоосноор энэ чиглэл дэх сонирхол жинхэнэ утгаараа эрчийг авсан гэхэд болно. Энэ нь сансарт гарган авсан эмийн найрлага нь одоогийн өндөр борлуулалттай эмүүдийн илүү үр ашигтай хувилбарыг бүтээх боломжийг нээж магадгүй гэсэн таамаглалтай холбоотой аж.