- В вируст гепатитын халдвар нь урьдчилан сэргийлэх вакцинтай.
- С вируст гепатитын халдварын эм нь >95% дээш үр дүнтэй.
Энэ оны гепатиттай тэмцэх дэлхийн өдрөөр "Нэг амьдрал, нэг элэг" уриан дор элэгний халдварт өртсөн амьдрал бүрийн үнэ цэнэ, ач холбогдлыг онцолж байна. Энэ нь дэлхийн эрүүл мэндийн хямралын эсрэг мэдлэг, ойлголт, үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2030 он гэхэд вируст гепатитын нийгмийн эрүүл мэндэд заналхийлж буй аюулаас бүрэн ангижирна гэсэн том зорилтыг дэвшүүлжээ. Үүнд хүрэхийн тулд бүх оролцогч талын нэгдсэн хүчин чармайлт, тууштай, нэгдсэн арга барил шаардлагатай.
Элэгний үрэвсэлтэй тэмцэхэд дараах эерэг алхмууд хийжээ:
- В гепатитын эсрэг вакцинжуулалт нь олон сая шинэ халдвараас урьдчилан сэргийлж, өвчний дарамтыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж, гайхалтай үр дүнтэй болох нь батлагдсан.
- Гепатит С-ийн эмчилгээний эдгэрэлтийн хувь 95% -иас дээш байгаа нь өвчний энэ халдварыг устгах хэтийн зорилтыг бидэнд ойртуулж байна.
"Нэг амьдрал, нэг элэг" уриан дор Засгийн газрууд, эрүүл мэндийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүст хандан уриалга дэвшүүлжээ:
- Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийг дэмжих чиглэлээр ухуулга нөлөөллийн ажил зохион байгуулах.
- Халдварыг эрт илрүүлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг тогтмол хийж, цаг алдалгүй арга хэмжээ авах явдлыг дэмжих.
- Шинэ халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ялангуяа эмзэг бүлгийн хүн ам, нярайг вакцинжуулах ажлыг дэмжих.
- Гепатитаар өвчилсөн хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах явдлыг арилгаж, бүх хүнд тустай, ойлголцох орчныг бүрдүүлэх.
- Хямд үнэтэй, үр дүнтэй эмчилгээ тэгш хүртээмжтэй байх боломжийг баталгаажуулж, энэ халдварыг устгах аянд хэнийг ч үл орхигдуулах