Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны 56 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг БОЛОВСРОЛ ДАХЬ ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ сэдвээр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зохион байгуулж байна.
Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, цэцэрлэгийн багш нарын дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “Оны шилдэг илтгэл” шалгаруулах үндэсний хурлыг 1967 оноос тухайн үеийн Сурган Хүмүүжүүлэх Ухааны хүрээлэн “Сурган хүмүүжүүлэх уншлага” нэртэйгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2009 оноос Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн “Боловсрол судлалын оны шилдэг илтгэл” шалгаруулах эрдэм шинжилгээний хурал хэлбэрээр зохион байгуулж ирсэн.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс 56 дахь удаагийн ЭШХ-ыг 2022-2023 оны хичээлийн жилд “БОЛОВСРОЛ ДАХЬ ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдвийн дор зохион байгуулж байна.
Аймаг, дүүрэгтээ шалгарсан нийт 30 илтгэл, 91 багш эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлж байгаа бөгөөд эхний өдөр 18 илтгэлийг хэлэлцэж байна.