“Контент зохиогчийн эрхийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр /2023.10.27/ боллоо. Цахим орчинд зохиогчийн эрхтэй холбоотой, оюуны өмчийн эрхийн зөрчсөн кино, контентууд маш их гарч байгаа ч энэ асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин хязгаарлагдмал байгаа талаар кино, контент бүтээгчид, олон суваг дамжуулагч телевизүүд болон хууль хяналтын байгууллага, харилцаа холбоо, оюуны өмчийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ.
Оюуны өмчийн хулгайтай холбоотой асуудал манайд шинэ сэдэв биш боловч өнөө хэр нь шийдлээ олоогүйн дээр цахим орчинд оюуны өмчийн хулгай газар авсныг хөндсөн юм. Хэлэлцүүлгийн үеэр контент бүтээгч, оюуны өмчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй талаар энэ асуудлыг олон талаас нь хөндсөн илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүллээ. Тухайлбал, ХХЗХ-ны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга Э.Золбаяр, Монголын оюуны өмчийг хамгаалах холбооны гүйцэтгэх захирал У.Тамир “Зохиогчийн эрхийн зөрчил ба түүний хамгаалал” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн.
С.ЧИНЗОРИГ: БИД ХАМТАРЧ АЖИЛЛАЖ, ОЮУНЫ ӨМЧИЙН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ НЬ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ
“Монгол Контент” компанийн Гүйцэтгэх захирал С.Чинзориг “Зохиогчийн эрхийн асуудлыг шийдвэрлэх нь” сэдвээр илтгэл тавилаа. “Монгол контент” компани нь уран бүтээлчдийн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлд түгээх, уран бүтээлч түүнээсээ нэмэлт орлого олох нөхцөлийг бүрдүүлэх үйлчилгээ үзүүлдэг юм.
Тэрбээр, Оюуны өмчийг хамгаалах нэгдсэн бодлого хэрэгжүүлэхэд илүү анхаарах цаг болсон. Оюуны өмчийн эрхийг зөрчсөн асуудал гаднын улс орнуудад байдаг ч шийдвэрлэх олон арга замыг сонгож байна. Япон, Солонгос гэх мэт орнуудын зах зээл том учир орлого болон алдагдсан боломж нь ч өндөр дүнгээр яригддаг. Монголын хувьд зах зээл жижиг, бид хамтарч ажиллан оюуны өмчийн хулгайтай тэмцэх нь ёстой. Оролцогч талуудын ашиг сонирхлыг нэгтгэсэн контент үйлдвэрлэгчдийн хамтын удирдлагын байгууллага байгуулж, гишүүдийнхээ оюуны өмчийн бүтээлийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр ажиллах нь зүйтэй юм.
Үүн дээр хөндөх нэг гол санаа бол олон нийтийн ойлголт, хандлагыг бид өөрчлөх ёстой юм. Гар утас, компьютер авахдаа баахан кино, дуу суулгаад авдаг. Түүнийхээ төлөө мөнгө төлдөггүй. Оюуны өмчийн бүтээлийг үнэгүй авч байх ёстой гэдэг ойлголтыг өөрчлөх, соён гэгээрүүлэх ажлыг хамтарч хийх нь бидний нэг арга зам юм байна. Оюуны өмчийн эрхийг зөрчсөн хулгайн бүтээлийг хүн хэрэглэхгүй бол хулгайн пэйж, сайтууд аяндаа хязгаарлагдана гэж бодож байна гэв.
Зохиогчийн эрхийн зөрчил, оюуны өмчийн хулгай газар авсныг шийдвэрлэх, хулгайн бүтээлээр мөнгө олдог цахим хуудсуудын эрхийг хязгаарлах, эргээд уран бүтээлчдэд учирсан хохирлыг барагдуулах эрх зүйн орчин бүрдээгүй талаар тэд санал бодлоо хэлэлцлээ.
Монголын олон суваг дамжуулагчдын холбооны Хуулийн зөвлөлийн дарга, ДДЭШ ТВ компанийн Хуулийн албаны захирал Д.Ганзориг, Бид оюуны өмчийн зөрчилтэй тэмцэх чиглэлээр өөрөөс шалтгаалах бүхнийг хийж байна. Хэрэглэгчид чанарын шаардлага хангасан контент хүсэх болсонтой холбоотой дэлгэцээр гарсан кино, контентыг бичлэг хийж түгээх нь харьцангуй багассан. Гэвч цахим орчин дахь хяналт сул байгаа тул фэйсбүүкийн нээлттэй, хаалттай группууд, вичат зэрэг платформуудаар оюуны өмчийн бүтээлийг дамжуулж, хувийн дансаараа төлбөр авч орлого олох хулгай байсаар байна. Энэ мэт зөрчлөөс болж өндөр өртөгтэй контент хийгээд хулгайд алдаж байгаа тул энэ салбарт хөрөнгө оруулалт хийхээс халширч байна гэлээ.
П.ГЯЛБАА: КОНТЕНТ ХУЛГАЙЛАГЧДЫН АРГА НАРИЙСАЖ, ТЕХНОЛОГИЙН ДАВУУ ТАЛЫГ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛДЭЭ АШИГЛАХ БОЛСОН
Кино театруудын менежментийн холбооны тэргүүн, Prime Cineplex кино театрын захирал П.Гялбаа, Цар тахлаас өмнөх буюу 2017-2019 онд театрт гарч байгаа киног дэлгэцээс бичлэг хийгээд цацах хулгай маш их байсан. Харин хэрэглэгчид шаардлага хангасан бүтээл хүсэх болсонтой холбоотой харьцангуй багасаж байна. Сүүлийн үед контент хулгайлагчдын арга нарийссан, технологийн давуу талыг хууль бус үйлдэлдээ өргөн ашиглах болсон.
Оюуны өмчийн хулгайтай холбоотой асуудлыг Зөрчлийн хуулиар шийтгэж, хулгайчийг 500 мянган төгрөгөөр торгодог. Торгуулийн хэмжээ бага тул нэг кино хуулж цахимд оруулаад, хандалтаараа таван сая төгрөг олж байгаа тохиолдолд 500 мянган төгрөгийн торгууль шийтгэл болж үйлчлэхгүй байна. Тиймээс торгуулийн хэмжээг нэмэх нь зөв гэв.
Т.НОМУУНЗУЛ: КИНОГОО ЦАХИМ ХУЛГАЙД АЛДАЖ ҮЗЭЭГҮЙ УРАН БҮТЭЭЛЧ МОНГОЛД ХОВОР БАЙХ
Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн гишүүн, кино продюсер, зохиолч Т.Номуунзул, Бид олон киногоо алдсан. Алдаж үзээгүй уран бүтээлч Монголд ховор байх. Бидний бүтээлийг хуулбарлаж, 3000-100 мянгын үзэлттэй группуудэд оруулсан байдаг. Тэгэхээр 15-500 сая төгрөгийн орлого олох боломжоо алдаж байна гэсэн үг.
Жишээ нь, "New York Asian film festival-2022" наадамд өрсөлдөн "Шилдэг кино" шагналыг хүртсэн найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "Худалдагч охин" уран сайхны кино фэйсбүүкээр тарсан.
Бид уран бүтээлээ гадаад зах зээлд гаргах болоход нэг гол шалгуур тавьдаг нь тухайн бүтээл цахим орчинд тавигдаагүй байх ёстой. Гэтэл хулгайн аргаар хэдийнэ цацчихсан байдаг нь уран бүтээлчдийн боломжийг үгүй хийдэг. Оюуны бүтээлийг хулгайлсныг тогтоож цахимаас устгууллаа гэхэд 500 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг нь шийтгэл болж чадахгүй байна.
Зөрчлийн тухай хуульд оюуны өмчөө алдсан хүмүүсийн бодит хохирлыг төлүүлэх эрхзүйн зохицуулалт алга. Бид цуглаж асуудлаа хэлэлцэж байгаагийнх үр дүнд хүргэмээр байна.
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Соёлсайхан, Оюуны өмчтэй холбоотой зөрчил, маргааныг шийдвэрлэхэд хохирлын хэмжээ нь чухал. Гэтэл оюуны өмчийн бүтээлд үнэлгээ хийх үнэлгээчин байхгүй гэдэг. Хохирлыг бодитой буюу нотлох баримтад үндэслэн гаргах боломжгүй байгаа учир зөрчлийн хэргээр шийдвэрлэдэг. Оюуны өмчийн маргаантай холбоотой гомдол 2021 онд 59, 2022 онд 57, 2023 он гарсаар 50 бүртгэгдээд байна гэлээ.
ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Б.Дөлгөөн, Энэ төрлийн хэрэг бүртгэл цагдаагийн байгууллагад байдаггүй. Зохиогчийн болон оюуны эрх эзэмшигч гомдол гаргах эрхтэй, та бүхэн гомдол гаргаж болно. Манайд оюуны өмчийн бүтээлийг үнэлэх үнэлгээчин байхгүй, үнэлгээний хувийн компани байдаг ч үйлчилгээний төлбөр нь өндөр гэдэг.
Оюуны өмчийн хохирол, алдагдсан боломжийн өртгийг бодитой тооцож чадахгүй байна. Хохирлын хэмжээ 50 сая төгрөгөөс дээш бол эрүүгийн хэрэг болж шийдэгддэг. 50 сая төгрөгөөс дээш хохирол амссан нь бодитоор нотлогдохгүй байгаа тул гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байна. Зөрчил, эрүүгийн хэрэг хоёр зүйл заалтаараа маш их ялгаатай.
-Оюуны өмчийн бүтээлүүдийг хууль бусаар нийтэлдэг цахим хуудас, сайтуудыг хаах нь энэ төрлийн зөрчлийг бууруулахад сайнаар нөлөөлнө хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв. Гэтэл албан ёсны бус платформуудыг яагаад хаахгүй байна вэ? гэсэн асуултад ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболд хариуллаа.
Тэрбээр, Оюуны өмч зөрчсөн эсэхийг тогтоодог байгууллага нь манайх биш. Зөрчсөн болох нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон бол хариуцлага тооцох боломжтой. 2022 онд энэ асуудлаар 263 сайтад хязгаарлалт тогтоосон, 2023 он гарсаар 10-аад хязгаарлалт тавиад байна.
Фэйсбүүкийн хувьд оюуны өмчийн зөрчил гаргасан бол Мета компаниас сануулга өгдөг. Улаан, шар, ногоон түвшинтэй. Удаа дараа оюуны өмчийн зөрчил гаргаж улаан түвшинд болбол тухайн хуудсыг хаадаг.
ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙГ УДАА ДАРАА ЗӨРЧВӨЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БОЛОХ САНАЛ ГАРГАВ
АНУ, БНХАУ-д оюуны өмчийн эрхийн зөрчлийн үед оногдуулах торгуулийн хэмжээ өндөр. Удаа дараа давтагдвал хорих ял нэмэгддэг, хуулийн чанга зохицуулалттай байдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцлоод, Зөрчлийн хуульд заасан оюуны өмчийн зөрчилтэй холбоотой 500 мянган төгрөгийн торгуулийн хэмжээг нэмэх, удаа дараа оюуны өмчийн эрхийг зөрчсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх санаачилга гаргасан бөгөөд олуулаа хэлэлцэж үр дүнд хүргэе, бодит ажил болгоё гэж байв.
Зөрчлийн тухай хуулиар оюуны өмчийн зөрчил гаргасан нь тогтоогдвол 500 мянган төгрөгийн торгуулийг улсын орлого болгодог. Ашигласан тоног төхөөрөмжийг улсад хураан авдаг. Гэтэл оюуны өмчийг эзэмшигчийн хохирлыг барагдуулах зохицуулалт байдаггүй гэв.
Оюуны өмчийн газрын байцаагч Цэндээхүү дээрх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэлээ. Тэрбээр, Зөрчлийн тухай хуульд зааснаар Оюуны өмчийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх нь улсын байцаагчид байдаг. тэгэхээр бодит үнэлгээний асуудал яригдаж, үнэлгээ хийгээд ир гэхэд оюуны өмч эзэмшигчид алга болчихдог тал бий.
Харин оюуны өмчийн эрх зөрчсөн этгээдийн хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгох, тэр орлогоос хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалттай. Хохирлын хэмжээ дутвал нэмж нэхэмжилнэ. Харин цахим орчинд түгсэн контентын тухайд хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд тооцоолол хийх боломжгүй байгаа юм гэлээ.
Оюуны бүтээлийн хулгай бусад эд зүйлийн хулгайгаас ялгаатай нь цахим орчинд нэг цацагдвал маш хурдан тархдаг. Хуулийн хамгаалалт нь сул байдлыг овжин ашигладгаас энэ төрлийн зөрчил буурахгүй байна хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид онцолж, хууль эрх зүйн орчноо чангатгах талаар санал нэгдсэн юм.