gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэ зун “Airbnb” -ээр жуулчдад байраа түрээслэхэд заавал мэдэх 3 зүйл

gogo.mn
Зөвлөгөө
2023-06-30
41
Twitter logo

Гадагшаа ажил, аяллаар явахдаа Airbnb платформоор дамжуулан байр түрээсэлж, тухайн орны иргэн шиг амьдарч үзэх нь мартагдашгүй дурсамж бүтээдэг. Сингапур, Швейцар, Германд бол яг ийм замаар түр хугацаанд амьдарч үзсэн нь сонирхолтой туршлага болж билээ. Тиймээс ч Монголд турших сонирхлоо биелүүлж, энэ хавар орон сууцаа цэвэрлэж цэгцлээд, Airbnb дээр байршуулчихсан юм. 

Бид нар шиг дулааны улиралд зуны байшиндаа амьдардаг гэр бүлүүдийн хувьд төвийн орон сууцаа жуулчдад түрээслэх нь нэмэлт орлого олох, Монголд валют оруулж ирэх суваг юм билээ. Төгрөгийн ханш суларсаар байгаа энэ цаг үед, валютын орлогыг хүсэхгүй хэн байхав. Airbnb үүссэн цагаасаа хэрэглэгчдийн туршлагад тулгуурлан тасралтгүй хөгжүүлж ирсэн тул, платформын хувьд хариуцлагатай, эрсдэл бага харилцаануудад чиглүүлж загварчилсан байдаг. 

ОНЦГОЙРОХ ДАВУУ ТАЛАА БОДОЖ ОЛ: Манай орон сууц төвийн нэг километр тойрогт багтдаггүй ч гэлээ, цэлгэр орон зай, гэр бүлийн ээлтэй орчин, тусдаа зохион байгуулалттай гал тогооны өрөө, ногоон ургамлуудаар ханаа бүрж тохижуулсан зэрэг дулаан уур амьсгал мэдрүүлдэг тав тух нь жуулчдын сонирхлыг татаж буй санагддаг.

Өглөө нар мандах агшин цэлгэр цонхоор чинь туйлын үзэсгэлэнтэй харагддаг юм байна, “Best Airbnb Experience ever” гэж анхны зочин маань хэлсэн юм. Одоогийн байдлаар зуны саруудад алаг цоог захиалга баталгаажсан байгаа. Зургадугаар сар гэхэд захиалга бүрэн дүүрэх нь бараг л тодорхой юм билээ. Хэрвээ Таны орон сууц төвийн байршилтай бол, маш том давуу тал бөгөөд хүн тасрахгүй гэсэн үг.

Хэрвээ төвийнх биш бол юугаараа онцгойрох вэ гэдгээ харин бодож олох хэрэгтэй. Тохижилт, машины зогсоол, том талбай, цонхны үзэгдэх орчин, олуулаа байрлах боломж гэх мэт аль нэг давуу тал Таны орон сууц, байшинд байж л таараа.  Үнэндээ танайх Монголын хаана ч амьдардаг, хэнийх ч байж болно. Малчин айл бол давуу тал болно. Илүү гэр бариад, малчин айлд амьдарч үзэх боломж гээд тус платформ дээр байршуулсан ч болдог. Харин Англи хэлгүй бол хэн нэгнээр заалгаж, байршуулах, эхний үеүдэд туслалцаа авах шаардлага гарч мэднэ. Ийм малчин айлууд Airbnb дээр цөөнгүй.  Эсвэл бүүр хажуу өрөөгөө түрээсэлсэн ч болно.

БАЙРШИЛ БА ҮНЭ ТОГТООХ НЬ: Төвийн байршилтай бол мэдээж хэрэг олох зоос нь ч өндөр. Монголд зуны гуравхан сард л жуулчид хот хөдөлгүүр амралтын газар, зочид буудал, үзвэр, үйлчилгээг дүүргэдэг. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс хоёр дахин илүү буюу нэг сая жуулчин авахаар бэлдэж байгаа ба зочид буудал, амралтын газруудын захиалга эрт дүүрсэн тул, гэнэтийн шийдвэр гарган Монголд ирэгсэд ор хоногийн хувьд үлдсэн боломжит хувилбарууд руу шахагдана гэсэн үг. Уг орон зайд хүч түрэх тоглогч бол Airbnb байр түрээсийн платформ байх нь дамжиггүй. Та энд байшин, орон сууц эсвэл өрөөгөө байршуулснаар нэг хоногийн 7-200 шахам ам.доллар олох боломжтой. Googlemap дээр өөрийн байршлыг сонгон оруулахад ойролцоох түрээслэгчдийн үнэ мөн давхар харагдаж, харьцуулалт хийгдэх боломж олгогдоно. 

АНХААРАХ ЗҮЙЛС: Байршил бол сонгогдох нэгдүгээр шалтгаан учир хамгийн түрүүнд давхар шалгах зүйл бол байршлаа зөв, тодорхой оруулсан эсэх. Хотын төвтэй ойр мэтээр төөрөгдүүлэм байршил оруулах нь дараа нь Таны үнэлгээнд халтай ба, зочлоод гарсан хэрэглэгч “Бодсоноос хол байсан” гэж дүгнэж сэтгэгдлээ бичих магадлалтай. Манай байрны хувьд байршил нь тодорхой орохгүй байсныг Airbnb support гэдэг хэсэгт хандсанаар, 10 минутын дотор шийдвэрлэгдсэн байдаг.

Сонирхож буй зочидтой шууд холбогдож асууж ярилцдаг чатаар airbnb ажилтнууд орж ирээд ярилцаад тусалчихдаг. Чат хэсэг нь бүх хэлийг хөрвүүлж Англи болон бусад хэлрүү орчуулдаг тохиргоотой. Монгол хэлнээс бусад нь байдаг юм билээ. Тухайн платформ руу ороход баруун дээд буланд “airbnb your home” гэж байх бөгөөд зааврын дагуу өөрийн ба орон сууцныхаа тухай мэдээллийг оруулснаар үндсэндээ болчихно. Энэ тохиргоог хийх эцсийн үйл явц нь үнэ тогтоох бөгөөд

Монгол улс руу валютын орлого хийхэд гүйлгээ тутмаас 45 ам.доллар суутгадаг гэдгийг тооцон үнээ оруулаарай. Мөн цэвэрлэгээний хөлс нэмж оруулах байдлаар энэхүү суутгалыг шийдэж болохоор санагдсан. Цаашлаад гэр доторх юмсыг олох зааварчилгааг airbnb -д байршуулах боломжтой. Хэрхэн олж ирэх вэ гэдгийг мөн зургаар сум зааж байршуулж, бэлдчихээд ирэхэд нь чатаар явуулчихвал амар байх болно.

Бусад хэрэгцээт зүйлсээ чатаараа асуугаад ярилцчихдаг. Хамгийн чухал нь хаалгандаа дижитал цоож суурилуулах бөгөөд ингэснээр зочин өөрөө өгөгдсөн кодоороо нэвтрэх боломжтой болно. Та өөрөө түлхүүр гардуулах, хүнээр дамжуулуулах шаардлагагүйгээр шөнөөр ирж буй зочид өөрсдөө орчихно гэсэн үг юм.  Мөн SuperHost гэх туршлагатай түрээслэгчид байх бөгөөд тэднээс зөвлөгөө авч болдог юм билээ. Аль болох удаан байх зочин хүлээж авах нь чухал. Ингэснээр 1+ сар орлогоо бүрэн хүлээн авах мөн олон тусдаа гүйлгээнээс 45 ам.доллар суутгуулах нь багасна. Үүний тулд нэг сараас илүү хугацаанд байрлах хүмүүст сайн хөнгөлөлт санал болгохыг зөвлөе. 

Амжилт хүсье. Дараах линкээр https://www.youtube.com/watch?v=lZdkjnzk6t8  заавар үзээд дагаад host болоорой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан