Манай улсын 10 хүүхэд тутмын 1 нь л амны хөндийн буюу шүдний өвчлөлгүй байдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл шүдний цооролттой хүүхэд нь эрүүл шүдтэй хүүхдээс өсөлт хөгжлийн түвшин 1.3 дахин бага байдаг гэж "Нүүр Ам Судлалын Сургуулийн Хүүхдийн нүүр ам судлал"-ын тэнхимээс гаргасан судалгаанд тусгажээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд "Дэлхийн амны хөндийн эрүүл мэндийн өдөр"-ийг тохиолдуулан дэлхийн өргөн хэрэглээний барааны зах зээлд тэргүүлэгчдийн нэг "Unilever" компанийн “Pepsodent” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибютер "Монголиан Стар Дистрибюшин" ХХК, "Анагаахын Шинжлэх Ухааны Харьяа Нүүр Ам Судлалын Сургууль"-ийн эмч, багш нар хамтран Нийслэлийн Ерөнхий Боловсролын 52 дугаар сургуулийн сурагчдын дунд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг хийж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгөх өдөрлөгийг үнэ төлбөргүй зохион байгууллаа. Түүнчлэн "Unilever" компанийн зүгээс Pepsodent (бидний сайн мэдэхээр P/S) брэндийн ам арчилгааны иж бүрэн багцыг хэрхэн шүдээ зөв угаах талаар гарын авлагын хамтаар сурагчдад бэлэглэлээ.
Дэлхийн өнцөг булан бүрд орших хүүхэд бүхэн амны хөндийн үзлэгт хамрагдах нь зүйтэй гэсэн зорилгын хүрээнд Pepsodent брэнд уг үйл ажиллагааг эхлүүлсэн ба хүүхдүүд цаашид өөрсдийн санаачилгаар мэргэжлийн эмчид үзүүлж, чанартай зөвлөгөө авах сэдлийг төрүүлэх нь чухал юм. Зохион байгуулагч талууд энэхүү үйл ажиллагааг цаашдаа уламжлал болгон зохион байгуулж, Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын амны хөндийн эрүүл мэндийн төлөө ажиллахаар тогтжээ.