2023 оны аравдугаар сарын 20-нд цэрэгт татагдаж, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай оюутан өнөө өглөө нас баржээ. Энэ хэргийн талаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.
22.15 цаг.
ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Ч.Цогтжаргал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 11-р сарын 12-13-нд шилжих шөнө нэг байлдагч маань амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Байлдагчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ явдалтай холбоотойгоор дотоод хяналтынхан ажилласан. Цэргийн алба зохион байгуулалтын талаар чиглэл чиглэлийн албан тушаалтнууд цэргийн албаныхаа хүрээнд үнэн мөнийг тогтоохоор ажиллалаа.
Өнөө өглөө 06.30 цагийн орчимд командлалын жижүүр над руу утсаар ярьсан. Өглөөний 06.00 цагт бослогын команд өгсний дараа нэг цэрэг босоогүй. Очоод үзтэл амиа алдсан байсан. Газар дээр нь эмнэлгийнхэн, жижүүрүүд бүгд очсон, тэгсэн амиа алдсан байсан. Одоо дараагийн шатны арга хэмжээ буюу эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байна гэж мэдэгдсэн. Ингээд шуурхай бүлэг явуулж, газар дээр нь ажилласан.
Орой амрах дохио өгөхөд бусад байлдагчийн адил амарсан байна. Цэргийн алба зохион байгуулалтын дагуу байлдагчдын амарсны дараа тухайн амрах заалны гэрлийг унтраадаг. Зөвхөн жижүүр, ээлжтэнгүүд байгаа хэсэгт гэрэлтэй байдаг.
Өглөө зургаан цагт бослого эхлэх дохионоор босохгүй байсан тул манай жижүүрийн албаныхан байлдагч амь насаа алдсаныг мэдсэн байгаа юм.
Цагдаа, шүүх шинжилгээний байгууллагынхан үзлэг, шинжилгээ хийсэн. Одоогоор цагдаагийн байгууллагын шалгалт явагдаж байна. Зарим албан хаагчийг цагдаагийн байгууллага шалгалт явуулж байгаа учир тус анги руу нэвтрүүлэх боломжгүй байна. Энэ мэдээллийн дараа бид Зэвсэгт хүчний 326 дугаар ангид очиж, байлдагчийн ар гэрийнхэн болон хэвлэлийнхэнтэй уулзах болно.
Ямар шалтгаанаар амиа алдсаныг хяналт шалгалт явуулсны дараа цагдаагийн байгууллага тогтооно. Бидний зүгээс ямар нэг дүгнэлт гаргах боломжгүй.
-Камерын бичлэг алга болсон гэх мэдээлэл байна. Энэ ямар учиртай вэ?
-Цэргийн ангийн камерууд хэвийн ажиллаж байгаа. Камерын бүх бичлэгийг цагдаагийн байгууллага авсан. Бичлэгт ямар нэг өөрчлөлт ороогүй.
-Амиа алдсан байлдагчийн ар гэрийнхэн хамт алба хааж байсан цэргүүдтэй уулзмаар байна гэсэн хүсэлт тавьсан. Цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь уулзуулах уу?
-Уулзуулах боломжтой. Одоогоор тухайн цэргийн ангид цагдаагийн байгууллагынхан гэрчийн мэдүүлэг авах зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэлээ.