Байгаль хамгаалагчид өөр хоорондоо туршлагаа хуваалцах хөтөлбөрийг манай улсад анх удаа хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн нээлт баасан гарагт болов. “Оюу толгой” компанийн 20 байгаль хамгаалагч, өөр өөр уурхайд ажилладаг, хорин мэргэжил нэгтэнтэйгээ туршлагаа хуваалцах юм. Энэ хөтөлбөр дөрвөн сарын турш үргэлжилнэ.
“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийг 2003 онд байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд энэ багийнхан Монголд анх удаа голын голдирлыг амжилттай өөрчилж, хог хаягдлынхаа 60-68 хувийг дахин боловсруулж, ШУА-тай хамтран ургамлыг эдийн түвшинд анх удаа уруулж байна. Мөн хоолны үлдэгдлээр бордоо үйлдвэрлэх туршилт хийсэн гээд бусдад ярих зүйл ихтэй.
Амьтан хамгааллын чиглэлд гэхэд л олон ажил хийсний үр дүнд өмнийн говьд хулангийн тоо 70 мянга, хар сүүлт 80 мянга болж өсжээ. Манай улсын олборлох салбарын компаниуд усны хяналт, амьтны тооллогыг хийхдээ өөр өөр арга, аргачлал мөрддөг. Иймд тэдгээр компаниудын дүн мэдээг нэгтгэн дүгнэлт хийх боломжгүй байдаг аж. Олборлох салбарынхан арга аргачлалуудаа нэгтгэвэл улсын хэмжээний тоо мэдээлэл гаргах, тэдгээрийг эрдэм шинжилгээний ажилд ашиглах боломж бүрдэнэ.
“Оюу толгой” компанийн ЭМААБО хэлтсийн Байгаль орчин хариуцсан менежер Т.Самданжигмэд “Манай компанийн байгаль орчны хэлтэс 20 жилийн өмнө байгуулагдсан. Бид энэ хугацаанд багагүй туршлага хуримтлууллаа. Алт, зэс цэвэршүүлэх гэх мэт компанид технологийн нууц гэж бий. Харин байгаль орчныг хамгаалах туршлага ил тод байж, бусдад суралцах боломжийг нээснээр хариуцлагатай уул уурхай бий болно. Уул уурхай, байгаль орчин нь нэг зоосны хоёр тал юм. Бид хорин жил ажилласан нь эрдмийн оргилд гарсан гэсэн үг биш. Уул уурхайн бусад компаниудаас ч суралцана” гэв.
Алт, зэс цэвэршүүлэх гэх мэт компанид технологийн нууц гэж бий. Харин байгаль орчныг хамгаалах туршлага ил тод байж, бусдад суралцах боломжийг нээх ёстой.
“Оюу толгой” компани энэ хөтөлбөрийг зарлахад нийт 150 хүн бүртгүүлсэн ч уул уурхайн компанийн байгаль орчны мэргэжилтэн байх гэсэн шалгуураар 20 мэнтийг сонгожээ. Туршлага судлах, сурах хүсэл эрмэлзэлтэй олон хүн байгаа тул тус компани хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэв.
“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн Усны харилцаа, хяналт шинжилгээний зөвлөх Б.Ууганхүү “Энэ хөтөлбөрөөс олж авсан мэдлэгээ 20 мэнтий ажилдаа амжилттай нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тэд эхлээд сургалтад хамрагдана. Дараа нь өөрийн ментортой хуваарийн дагуу ганцаарчлан уулзаж, уурхайн талбайд нэг өдрийн турш зочилно. Олборлох салбарт ажиллаж буй байгаль хамгаалагчид хамтран ажилласнаар бид илүү том талбарт хамтран ажиллах боломж гарч болно. Бид сурч мэдсэнээ хуваалцахын сацуу алдаа оноогоо ч ярилцана. Энэ хөтөлбөрт хамрагдахаар 150 хүн бүртгүүлсэн нь манай салбарынхан бидний хийсэн ажлыг үнэлж байгааг илтгэв. Мөн залууст сурч мэдэх, салбарынхантайгаа танилцах эрэлт байгааг ч харууллаа” гэсэн юм.
Тэд “Оюу толгой” уурхайд зочилж, нөхөн сэргээлт хэрхэн хийж буйтай, усны барилга байгууламжууд, байгалийн ургамлын газартай танилцана.
Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадварыг бүтээх алсын хараатай “Оюу толгой” компанийн байгаль орчны мэргэжилтнүүд сайн туршлагаа хуваалцахдаа тэдгээр ажлыг хэрхэн хийсэн арга аргачлалаа танилцуулна. Усны хяналт, дүйцүүлэн хамгаалал, зэрлэг амьтдын хамгаалал, амьтдад ээлтэй төмөр зам, шувуунд ээлтэй цахилгааны шугамууд, хог хаягдал гэх мэт сэдвээр сургалт явуулахаар төлөвлөжээ.