УИХ-ын чуулганы өчигдрийн чуулган үдээс хойших хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах туай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Гэрээ шууд байгуулахтай холбоотой зохицуулалтын талаар тодруулсан гишүүний асуултад Худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул хариулт өглөө.
Урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдлын улмаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авах яаралтай хэрэгцээ үүссэн шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй; онц байдал, гамшиг, ослын нөхцөл байдлын улмаас бий болсон хэрэгцээ, шаардлагыг даван туулахтай шууд холбогдох бараа, ажил, үйлчилгээг худалдан авах яаралтай хэрэгцээ бий болсон шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй тохиолдолд шууд гэрээ байгуулна.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжихээр давуу эрх тооцдог зохицуулалтыг төсөлд тусгасан.
Анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналаар “шүүх шинжилгээний байгууллагын нарийн мэргэжлийн шинжилгээнд шаардлагатай урвалж бодис нийлүүлэх боломжтой этгээдийн тоо хязгаарлагдмал” тохиолдолд мөн аж ахуй эрхлэгчдийн дунд хэлэлцээ хийх замаар гэрээ шууд байгуулж болохоор төсөлд тусгажээ.
Тухайн орон нутгийн МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байраар хангасан эсэх нь тендер шалгаруулалтад хамаарах эсэхийг С.Ганбаатар гишүүн тодруулав. Тендер зарласан орон нутагт тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд, ажиллах хүчний харьяаллаар нь тус тус давуу эрх тооцдог байх одоо хэрэгжиж буй хуулийн зохицуулалт төсөлд мөн хэвээр тусгагдсан бөгөөд нэмэлтээр сүүлийн хоёр жил тухайн орон нутагт ажлын байр бий болгож, үйл ажиллагаа тасралтгүй явуулсан тохиолдолд 5 хувийн давуу эрх тооцох юм байна.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор тендерт зөвхөн “тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж” оролцох зохицуулалтыг өргөжүүлэх, орон нутаг дахь боловсрол, эрүүл мэндийн байгууллагын худалдан авалтын ажлыг хялбаршуулах ямар өөрчлөлтүүд төсөлд тусгагдсан болохыг тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан.
Төслийн 4.1.2 дахь заалтад ““аж ахуй эрхлэгч” гэж хүн, хуулийн этгээдийг;” гэж тусгасан бөгөөд ингэснээр иргэн тендерт оролцох боломжтой болсон гэдгийг ажлын хэсэг хэллээ. Түүнчлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжихээр давуу эрх тооцдог зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын хүнс худалдан авахтай холбоотой ажлуудыг хөнгөвчлөх чиглэлээр Засгийн газар, холбогдох байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Ц.Батзул дарга мэдээлэл өгсөн.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 3 томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.