gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

3х3 сагсан бөмбөгийн талбай барих мэдээ сурагчдыг хамгийн их баярлуулав

Б.Чимэг
Боловсрол
2023-09-01
45
Twitter logo

Сонгинохайрхан дүүргийн 124-р сургуулийн нээлтийг зорин очив. Найман жилийн өмнө байгуулагдсан энэ сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 2000 орчим хүүхэд суралцана.

Сургуулийг анх 640 хүүхдийн суудалтайгаар байгуулжээ. Иймд Х.Чулуунбаатар захирал сургуулийн өргөтгөл барих шаардлагатай хэмээн нийтийн эзэмшлийн талбайд өргөтгөл бариулах хүсэлтээ өгчээ.

Уламжлал ёсоор захирал хичээлийн шинэ жилийг нээн, үг хэлсний дараа тус сургуулийн дуучин, бүжигчин сурагчид болон багш нар үзүүлбэрээ үзүүлсэн юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид нээлтэд уригдан иржээ. Тэд сургуулийн эргэн тойронд хийсэн тохижилтын ажлуудыг танилцуулав. Мөн  сургуулийн хашаанд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна гэсэнд ахлах ангийнхан хамгийн их баярлаж, бүгд алга ташлаа.          

    Аравдугаар ангийн сурагч Х.Цасчихэр: Би зуны амралтаараа хөдөө явж, эмээ өвөөдөө тусалсан.  Мөн өөрийгөө хөгжүүлэхэд анхаарсан. Би волейбол тоглож чаддаггүй болохоор дугуйланд явсан юм. Англи хэлээ сайжруулахын тулд ном уншсан. Манай анги 30 хүүхэдтэй байсан. Энэ жил 32-уулаа болжээ. Удаан уулзаагүй найзуудтайгаа уулздаг тул есдүгээр сарын нэгэн гоё өдөр байдаг. Мөн энэ жил онц сурах зорилго тавьсан, бүх хичээлдээ 100 авахыг зорьж байна.      

    ЗАЛУУ БАГШ Н.АЛТАНГЭРЭЛ: ЗАХЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭД ХОЦРОГДОЛ ИХ ТУЛ ЭНД БАГШЛАХААР ШИЙДСЭН

    Би өнгөрсөн өвөл, 3.5 жилээр МУБИС-ийг математикийн багшаар төгссөн, энэ жил ажлын гараагаа эхлүүлж байна. Надад наймдугаар ангийн нэг бүлгийг даалгасан. Зарим сургуульд залуу багш нарыг туршлагагүй гэж үзэн, анги даалгадаггүй. Харин энд тийм биш. Ангиа 12-р ангиа төгстөл нь энд ажиллана.

    Хотын захын сургуулиудад хүүхдүүдийн хоцрогдол их тул энэ сургуульд багшлахаар шийдсэн. Би өнгөрсөн хичээлийн жилд 6-8-р ангийн хүүхдүүдэд  хичээл орсон юм. Цар тахлын улмаас 8-р ангийн хүүхдүүд 6-р ангийнхны түвшинд байсан. Математик бүх шинжлэх ухааны хаан тул хүүхдүүдэд өдөр бүр хоёр цагийг математикт зориулж байгаарай гэж зөвлөе.

    Өнгөрсөн өвөл сургуулиа төгсөөд энд цагийн багшаар ажилласан юм. Сургуулийн удирдлага надад бүтэн цагийн багшаар ажиллах санал тавьсан. Өглөө ажилдаа ирэхэд хүүхдүүд инээгээд угтдаг нь их сайхан.      

    Нийслэлийн 124 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Чулуунбаатар:

    -Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд бий. Багаасаа явцгаасан болохоор  дунд, ахлах ангийн сурагчид болсон. Уг нь тэргэнцэртэй нэг хүүхдээ нэгдүгээр давхарт хичээллүүлэх гэхээр одоо 11-р ангийн сурагч болсон. Нэг давхарт бага ангийнхан хичээллэдэг болохоор сандал ширээ нь намхан. Иймд хоёр давхарт хичээллэх болсон. Ангийнх нь хүүхдүүд тэргэнцэртэй найзаа өргөөд л гаргачихдаг. Ээж аав нь хүүхдээ тусгай сургуульд оруулахгүй, танай сургуульд л оруулна гээд авчирч байлаа. Манай багш нар тусгай  хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллах сургалтад хамрагдсан. Ийм хүүхдүүдэд хичээл заадаг багш нарын цалинд 10 хувийн нэмэгдэл олгодог. Гэхдээ үүнийг авахын тулд тухайн багш төлөвлөгөө гарган, батлуулах шаардлагатай.

    -Танай сургуульд багш дутагдалтай байна уу?
    -Хими, физик, математикийн багш нарын ажлын байр нээлттэй байна. Багш нар БНСУ руу гурван сарын виз авч очоод харладаг. Энд нэг сард авдаг байсан цалингааа хэдхэн өдөрт авахаар аргагүй шүү дээ. Визийн хугацаа дууссан ч үлддэг. Багшийн цалин бага хэвээр байна. Мөн дүүрэг, нийслэлийн тэмцээнүүдэд тэргүүлсэн багш нарыг маань төвийн сургуулиуд урвуулаад авчихдаг. Иймд өндөр насны тэтгэвэрт гарсан багш нарыг урьж ажиллуулж байна. Тэд туршлагатай, цагаа сайн баримтална, ажлаа тогтвортой хийдэг гэх мэт давуу талуудтай. Өмнө нь багш нарын дунд сонгон шалгаруулалт явуулдаг байсан бол одоо багш олдвол баярладаг болсон.

    -Та өргөтгөл барих талаар дурдсан.
    -Энэ онд барилгын ажлаа эхлүүлнэ. Сургуулийн хоёр талд том талбай бий.

    -Захын сургуулиудын чанар муу гэх ойлголт зарим хүнд байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
    -Нийслэлийн захын сургуулиудын ихэнхийг сүүлд барьсан учраас шинэ сургуулиуд байна. Олон жилийн түүхгүй шүү дээ. Бид гэхэд найм дахь жилдээ ажиллах гэж байна. Өнгөрсөн хавар манай төгсөгчдөөс ЭЕШ-д 800 оноо авсан хүүхэд бий. Ер нь сургуулийн чанарыг зөвхөн хүүхдийн сурлагаар хэмжиж болохгүй. Хүмүүжил, төлөвшил ч чухал. Манай сургуулийн хүүхдүүд жүдогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Тусгай байрын болон тавдугаар байрт орсон сурагчид байна. Ази тивийн аварга болж, ДАШТ-д оролцох эрхээ авсан. Цэрэг спортын Дөл тэмцээнд манай сурагчид улсын аварга болсон. Манай багш нар энэ тэмцээнд хүүхдүүдээ цэрэг хүн шиг л бэлддэг.

    Төвийн, захын сургуулиудад адилхан л багш нар хичээл заадаг болохоор ялгаагүй шүү дээ.

      Гэрэл зургуудыг Б.Даваа

      Гэрэл зургуудыг Б.Даваа

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан