Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотын “Метрополь” зочид буудалд буудаллав. Энэ зочид буудал нь Монголын түүхэн үйл явдалтай холбоотойг гэрчлэх дурсгалын самбарыг зочид буудлын төв хаалганы хажуугийн хананд байрлуулжээ.
Тэрхүү самбарт монголчилбол “1921 оны арваннэгдүгээр сард энд Монгол ЗХУ-ын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай хэлэлцээ хийж, хэлэлцээнд МАХН болон Монголын ардын засгийн газрыг үндэслэн байгуулагч Д.Сүхбаатар оролцож байв” хэмээн сийлжээ.
Мөнхийн хөрш хоёр орны төр, засгийн удирдлагууд “найрамдалт харилцаа” тогтоох тухай анх 1921 онд хэлэлцэж байсан бол харилцаа шат шатаар ахисаар улс орнуудын харилцан түншлэлийн хамгийн дээд хэлбэр болох “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-г 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн үзэглэсэн билээ.
1921 оноос хойш Монгол Улсаас Дэлхийн II дайны жилүүдэд ЗСБНХУ-д тусламжийн цуваа хүргэсэн төлөөлөгчид 1942 онд Москвад ирэхдээ мөн “Метрополь” зочид буудалд байрлаж байжээ. Түүнээс хойш Монголын үе үеийн төр, засгийн тэргүүнд ОХУ-д айлчлахдаа Москва хотын төв дэх “Метрополь” зочид буудалд тухлах болсон байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр дагалдан яваа төлөөлөгчид болох УИХ, Засгийн газрын гишүүдийн хамт Монголын түүхэн үйл явдлыг гэрч болж үлдсэн энэ дурсгалын самбарт цэцэг өргөн хүндэтгэл үзүүлээд, дурсгалын зураг татуулав.