Дэлхий даяар дайн мөргөлдөөн, маргааны улмаас орон гэрээсээ дайжаад буй хүмүүсийн тоо 70.8 сая хүрсэн тухай НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг мэдээлжээ. Шилжин суурьшсан хүмүүсийн тоо өнгөрсөн жил 2.3 саяар нэмэгдсэн нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болов.
Энэ тоо сүүлийн 20 жилд хоёр дахин өсжээ. Дэлхий даяар өдөрт дунджаар 37 мянган хүн шилжин суурьшиж байна.
“Дэлхийн чиг хандлага” илтгэлд дурдсанаар 70.8 сая хүний 25.9 сая нь дайн мөргөлдөөнөөс зугтсан дүрвэгсэд бол 41.3 сая нь эх орондоо орон гэрээсээ дайжин шилжин суурьшсан хүмүүс аж. Харин үлдсэн 3.5 сая нь хилийн чанадад орогнол хүсжээ.
Дүрвэгсдийн тоо өнгөрсөн жил 25.9 саяд хүрсэн байна. Энэ дундаас Венесуэл улсын дөрвөн сая иргэн улсаасаа дүрвэсэн нь 2018 оны тайланд ихээхэн нөлөө үзүүлсэн аж. Түүнчлэн нийт дүрвэгсдийн гуравны хоёр нь Сири, Афганистан, Өмнөд Судан, Мьянмар, Сомали улсын иргэд байжээ.
Эх сурвалж: BBC