Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан “Хурдны зам” ХХК-иас Монгол Улсын авто замын сүлжээний эхлэлийн цэгт мөнхөд үргэлжлэхийг билэгдсэн хөшөө босголоо.
Монгол Улсын авто замын сүлжээ төв талбайн өмнөөс эхлэх бөгөөд хөшөөний нээлтийг өнгөрсөн пүрэв гарагт хийсэн байна.
Хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулга , Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Р.Буд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны хүмүүс, авто замчид, тээвэрчид, зам хэрэглэгчдийн төлөөлөл оролцжээ.