2018-2019 оны үндэсний бөхийн улирлын аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны тав дахь нь Казак түмний Наурызын баярын барилдаан байв. Өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болсон 256 бөхийн барилдааны шилдэг арвыг онцолж байна.
- Э.Мөнхбаатар-Э.Ууганбаяр. Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны тэргүүн байрын төлөө энэ цагийн хоёр шилдэг арслан шалгарав. Энэ удаа Э.Ууганбаяр аргагүй илүүрхэв. Маргааш нь хоёр хүчтэн улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд нэг нь их шөвөгт, нөгөө нь дунд шөвөгт шалгарав.
- Э.Ууганбаяр- Г.Бадрах. Хэнтийн аймгийн заан Ганцогтын Бадрах сумын заан байхдаа аймаг цэргийн цолтны барилдаанд дунд шөвөгт шалгарч байв. Харин энэ удаа их шөвгийн дөрөвт үлдэхэд нь түрүү бөх түүнийг амлаж хаясан билээ.
- Т.Сайханжаргал-Ц.Сандагдорж. Дөрвийн оноолтод хоёр шилдэг арслан таарав. Өмнө нь таарч бас л Ц.Сандагдорж илүүрхсэн. Маргааш нь бас таарсан. Энэ удаагийн барилдаанд давуулж бариад гуядах гэж хуураад хутгаж Хөвсгөлийн арслан давсан юм. Маргааш нь дахин таарахад Т.Сайханжаргал нь давж харагдсан.
- Э.Сандагдорж-Э.Мөнхбаатар. Өнөө жилийн шилдэг аймгийн арслангуудыг нэрлэ гэвэл энэ хоёр бяртай бөх эргэлзээгүй дурдагдана. Тавын даваанд тунасан. Хаялцах барьцан дээрээс Э.Мөнхбаатар нь илүү байв.
- Б.Түмэндэмбэрэл- Г.Анхбаяр. Булганы шилдэг арслан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл намраас хойш тоймтой сайн барилдаан хийсэнгүй. Дор голдуу унаж байна. Наурызын баярын барилдааны дөрвийн оноолтод Завхан аймгийн харцага Ганболдын Анхбаяртай таарч тумбарайдуулан унажээ.
- Н.Өсөхбаяр-Б.Сосорбарам. Ховдын Со-гийн гоё гар ачаа. Дархан гар ачаа мэхээрээ хоёр өдөр дараалан урамтай барилдаан үзүүлэв. Алдар спорт хорооны шилдэг аймгийн харцага Б.Сосорбарам дараагийн цол ойрхон байна.
- Г.Өсөхбаяр-Б.Пүрэвдорж. Хурц арслан Ганболдын Өсөхбаяр дөрвийн оноолтод Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн начин Буянтогтохын Пүрэвдоржтой таарав. Хурц арслан баруун давхар ачих мэхээрээ давжээ.
- Э.Мөнхбаатар-М.Амарсанаа. Зургаагийн давааны тунаа. Завханы нэмэх начин М.Амарсанаа үзүүр бөхтэй сайн барилдсан. Бяртай арслан түрэхэд нь дагуулж мушгин давав.
- Х.Цогтгэрэл-Б.Уртнасан. Ховдын аймгийн заан шиг бэлтгэл сайтай аймгийн цолтон ховор байна. Үенч сумын харьяат Баатарын Уртнасан гурвын даваанд сар шинийн цахиур хагалах шагналын эзэн Х.Цогтгэрэлтэй таарч дагуулж мушгин давсан барилдааныг бид онцлов.
- Г.Ганбаатар-Ж.Ням-Эрдэнэ. Булганы Г.Ганбаатар дөрвийн оноолтод Увсын бяртай арслан Ж.Ням-Эрдэнэтэй таарч зүүн талдаа мордон давжээ. Г.Ганбаатар дунд шөвөгт үлдээд Хэнтийн Г.Бадрах заанд унав.