Хятад, Хойд Солонгосын эрх баригчид цэргийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Ази-Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлыг хангана гэж БНХАУ-ын өндөр албан тушаалтай командлагч мэдээллээ. Талууд уг бүс нутагт явуулж байгаа АНУ-ын үйл ажиллагааг аюул, занал хэмээн үзэж байна.
Хойд Солонгосын тал өнгөрсөн долоо хоногт шинээр хоёр пуужингийн туршилт хийсний дараа Пёнъяний төлөөлөгчид Бээжингийн албаны хүмүүстэй уулзалт хийсэн юм. Уулзалтын дараа Ким Жон Унтай ярилцсан Хятадын генерал цаашид хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэх дохиог сэтгүүлчдэд өгчээ.
БНХАУ-ын Төв цэргийн хорооны дэд дарга Ген Зан Юхиа “Хятадын арми Хойд Солонгостой чухал зөвшилцөлд хүрч, хамтран ажиллахад бэлэн байна. Ингэснээр бид бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдалд хувь нэмрээ оруулна” гэсэн юм. Үүний хариуд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун туршлага солилцож, цэргийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Зургаадугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хойд Солонгост айлчилж, хоёр улсын харилцаа шинэ түвшинд хүрсэн. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын эрх баригчид дахин Өмнөд Солонгосын талтай яриа хэлэлцээ хийхгүй гэсэн утгатай мэдэгдэлд гаргаад байгаа билээ.
Эх сурвалж: Russia today