Хүлээлт өндөртэй байгаа стрийминг үйлчилгээ болох Disney+ 11-р сарын 12-нд албан ёсны нээлт хийхээр болжээ. Эхний ээлжинд АНУ, Канад, Нидерланд гэсэн орнуудын хэрэглэгчдэд нээлттэй болох бол дараагийн долоо хоногоос нь эхлэн Австрали, Шинэ Зеланд зэрэг оронд нээлтээ хийх аж.
Түүнчлэн уг стрийминг үйлчилгээ эхний өдрөөсөө л бараг бүх томоохон үйлдлийн систем, төхөөрөмжийг дэмжин ажилладаг байх гэнэ. Үүнд iOS, Apple TV, Google Chromecast, Android, Android TV, PlayStation 4, Roku, Xbox One зэрэг багтана. Үүнээс үзэхэд Disney өөрийн стрийминг үйлчилгээгээ аль болох хамгийн хурднаар олон хүнд хүргэх хүсэлтэй байгаа нь тодорхой юм.
Үнийн хувьд бүс нутгаас хамааран өөр, өөр байна. Жишээлбэл, Канадад сарын 8.99 ам.доллар, жилийн 89.99 ам.доллар, АНУ-д сарын 6.99 ам.доллар, жилийн 69.99 ам.доллар, Шинэ Зеландад сарын 9.99 ам.доллар, жилйн 99.99 ам.доллар байх гэнэ.
Уг стрийминг үйлчилгээнээс Disney-ийн эзэмшдэг 500 гаруй кино, 7500 гаруй телевизийн цувралын ангийг үзэх боломжтой.
Эх сурвалж: TechCrunch