Монос Хүнс ХК нь Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 болон Хүнсний аюулгүй байдлын НАССР стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн, дэлхийн шилдэг компаниудын стандартуудыг баталгаажуулдаг, салбартаа тэргүүлэгч Олон улсын SGS байгууллагаас батламжаа гардан авлаа.
Монос Хүнс ХК нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэх, эрүүл аюулгүй, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх зорилгоор 2018 оноос эхлэн Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо /ISO 9001:2015/, Хүнсний аюулгүй байдлын /HACCP/ стандартуудыг нэвтрүүлж эхэлсэн.
Эдгээр стандартуудын хэрэгжүүлэлтийг шалган баталгаажуулахаар Швейцар улсад төвтэй SGS компанийн аудит 2 үе шаттайгаар явагдсан бөгөөд сүүлийн шатны хяналт өнгөрөгч есдүгээр сард болж өнгөрсөн юм. Ийнхүү Монос Хүнс ХК-ийг ISO 9001:2015, HACCP стандартыг амжилттай нэвтрүүлснийг баталсан юм.
Ийнхүү Монос Хүнс ХК-ийн үйлдвэрлэл, удирдлага олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдлөө.
Цаашид Монос Хүнс ХК нь бүтээгдэхүүний чанарыг тасралтгүй нэмэгдүүлэн дээшлүүлж, үйлдвэрлэл үйл ажиллагаандаа олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлэхээр төслийн баг байгуулагдаад байна.