Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу” наадам болон үүсч, улмаар тогтмолжин, цаашид уламжилсаар хожим улсын их баяр наадам болжээ. Энэ нь яваандаа Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө уулзах, бие даасан байдлаа мэдрэх олон үндсэн шалтгаан болж байжээ. Монголчуудын шашин төрийн их ёслолыг багтаасан энэ баяр bонголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжилсэн байна.
Даншиг гэдэг нь монголоор “Бат-Оршил” хэмээх утгатай бөгөөд монголчуудын шашин, төрийн их ёслолыг багтаасан утга агуулгатай юм.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдтэй хамтран энэ наадмыг Хүй долоон худагт зохион байгуулдаг уламжлалтай. Наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан болдог юм.