Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофөр Этвудэд өнөөдөр МУИС-ийн дугуй танхимд “МУИС-ийн Хүндэт доктор” цол олголоо. Тэрээр энэ цолыг хүртэж буй 41 дэх эрдэмтэн юм.
МУИС-ийн хүндэт доктор цолыг шинжлэх ухаан, соёл, боловсролыг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, энх тайван, хүмүүнлэг, төр, олон нийтийн салбарын нэрт зүтгэлтэн, гадаадын иргэнд олгодог байна.
“Монголчууд ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь” бүтээл туурвисан нь Монголчуудын түүх, соёлыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн бүтээл болжээ.
Кристофер Этвуд өрнөдийн нийгмийн хувьслын онолд шүүмжлэлтэй хандаж, нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол, арга зүйн шинэ чиг хандлагыг дэвшүүлсэн эрдэмтэн юм. Түүний МУИС-ийн Түүхийн тэнхимийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багш судлаачдын эрдмийн чадавхыг сайжруулахад оруулсан хувь нэмэр, МУИС-ийн Түүхийн тэнхим, Индиана их сургуулийн Төв Еврази судлалын тэнхимийн хамтын ажиллагааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн зэргийг үнэлж МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр МУИС-ийн Хүндэт доктор цол олгохоор шийдвэрлэсэн байна.
МУИС-ын захирал Я.Төмөрбаатар “Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвуд нь Нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол арга зүйн шинэ чиг хандлагыг нэвтрүүлсэн. Өрнөдөд монгол судлаачдыг бэлтгэх, Монгол улс дахь түүх, антропологийн сургалт, судалгаанд шинэ арга зүйн хандлага нэвтрүүлж, багш судлаачдын эрдмийн чадавхыг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулсан хүн юм” гэж ярив.
Түүнчлэн олон жил Монголын түүхийн хичээлийг зааж, судалгаа хийсэн материалдаа тулгуурлан Монголын түүхийн бүхий л үеийг хамарсан “Монголчууд ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь” бүтээл туурвисан нь Монголчуудын түүх, соёлыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн бүтээл болжээ.
Кристофер Этвуд “Би анх 1989 онд энэ танхимд орж ирэхдээ өнөөдөр энэ том түүхтэй их сургуулийн шагналыг хүртэнэ гэж ерөөсөө бодоогүй. Тэр үед энэ танхим жоохон хуучирсан шиг санагдаж байсан. Харин одоо яг Монгол гэр шиг сайхан зассан байгаад би их баяртай байна” хэмээн шагнал авсан сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Этвуд Индиана их сургуульд Монгол судлалын хөтөлбөрийг төгссөн магистр, докторын ажлыг удирдаж хамгаалуулсан бөгөөд түүний шавь нар гадаад орнуудын их дээд сургуульд багшилж байна.