НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэлхийн улс орнуудыг сургуулиудаа нээхийг албан ёсоор уриалж буйгаа 168 хоосон ширээ сандал, түүн дээр 168 цүнх тавьсан зургаар илэрхийлжээ.
КОВИД-19 цар тахлын үед хичээл сургууль нь бүтэн жилийн хугацаанд бүрэн эсвэл хэсэгчлэн хаагдсан 168 сая хүүхдийн ирээдүй хохирч байгааг НҮБ-ын Хүүхдийн Сангаас сануулж, сургуулиудаа нээхийг дэлхийн улс орнуудад уриалж байгаа юм.
Манай улсад КОВИД-19 цар тахлын улмаас сургуулийн өмнөх насныхан болон ерөнхий боловсролын сурагчид 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилүүдэд 12 долоо хоногийг танхимаар, 20 долоо хоногийг танхимын бус буюу теле болон цахим хэлбэрээр хичээллэжээ. Одоогоор халдваргүй бүс буюу орон нутгуудын ЕБС-ийн хичээл танхимаар орж эхэлсэн ч нийслэлийн сургуулиудын хичээлийг хэзээнээс танхимаар эхлүүлэх эсэх нь тодорхойгүй байна хэмээн УОК-оос мэдээллээд буй.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэлхийн улс орнуудыг сургуулиа нээхийг уриалсныг та дэмжиж байна уу. Та дараах санал асуулгад оролцож өөрийн байр сууриа илэрхийлэх боломжтой.