gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Амарсайхан: Ковид гэсээр эрүүл мэндийн салбар ганхаж эхэлж байна

Р.Адъяасүрэн
Улс төр
2020-12-25
1090
Twitter logo

УИХ-ын гишүүн С.Амарсайхан эрүүл мэндийн салбарын төсөв болон үйлчилгээнд анхаарахгүй бол зөвхөн коронавирусийн халдвараас сэргийлэхэд анхаарал хандуулсаар байвал бусад өвчний улмаас эмчилгээ, үйлчилгээ авахад хүндрэлтэй болж байгааг хэллээ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Цар тахлын үед шуурхай арга хэмжээ авч ажиллах нь зүйн хэрэг боловч яаралтай тусламж үйлчилгээ, бусад эмчилгээ авч буй иргэдэд хүндрэл учирч байна гэв.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Хөл хорионы үед яаралтай тусламжийн үйлчилгээ хүлээгдэлтэй байна. 1-1.5 цаг хүлээж байж тусламж авч байна. Би дам яриа ярьж байгаа юм биш. Зориуд тусламж үйлчилгээ авах хүний хажууд байж, дуудлага өгч хугацааг нь үзсэн. Мөн I, II, III эмнэлгүүдээр очлоо. Үзүүлж байгаа иргэд тариураас бусад бүх эм боолтыг гаднаас өөрсдөө авч байна. Санхүүгийн чадваргүй иргэдэд хүнд тусаж байна. Эрүүл мэндийн салбар ганхаж эхэлж байна.

Зөвхөн ковид гэсээр байтал ажил үүргийн хуваарилалт орхигдож байна. Төсөв мөнгө эмнэлгүүдэд очихгүй байна. Энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Өвчтөн очсон эмч бүр дээрээ өвчин, зовлонгоо ярьж байна. Яагаад нэгдсэн цахим систем байдаггүй юм бэ. Бүх эм тариагаа өвчтөнүүд гаднаас авч байна. Мөнгөгүй хүн үх л гэж байна ” гэлээ.

Үүний хариуд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Шаардлагатай тусламжийг алдагдуулахгүй явуулж байна гэж үзэж байна. Зарим эмч, эмнэлгийн ажилчдын анхаарал болгоомжгүй байдлаас болж гомдол мэр сэр гарч байна. Анхааруулга, албан даалгаврыг хүргүүлсэн. Тусламж үйлчилгээний зохицуулалтыг хийж байна. Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах үйл ажиллагаа БНХАУ-ын Засгийн газар, ДЭМБ-ын санхүүжилттэй олон жил хэрэгжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл цахим хэлбэрт ороогүй байна. Нэг үеэ бодвол өрхийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн мэдээлэл солилцож байгаа боловч олон улсын болон гадны эмнэлгийн түвшинд хүрээгүй байна. II эмнэлгийн хувьд төсөв мөнгөгүй болсон гэсэн мэдээлэл ирээгүй, ийм нөхцөл үүсэх боломжгүй" гэлээ. 

Харин түүний тайлбарт УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Ийм асуудал байхгүй гээд байх юм. Байгаа болоод хэлээд байна. Та өөрийн биеэр шалгаж үз. Эсвэл өөр хүн томилоод шалгуул. Коронавирусийн халдвар гэсээр байтал үхэх ёсгүй өвчнөөр хүмүүс амиа алдаад байна. Сэргийлж болох зүрх судасны өвчин гэх мэт өвчнөөр өвдөөд тусламж авч чадахгүй байна. Ийм албан тушаалтай хүн байдаг л зүйл мэт яриад сууж болохгүй. Таны өгч байгаа мэдээлэл бүгд худлаа шүү. Алдаа дутагдлаа засах хэрэгтэй" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн С.Амарсайханы тавьсан асуудлыг дахин судалж, албан бичгээр дахин тайлбар өгөх даалгаврыг УИХ-ын дарга өглөө. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан