Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) манай улсын Эрүүл мэндийн яам болон Монгол-Япон эмнэлэгт халдвар хамгааллын хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Монгол улсад Ковид-19-ийн халдвар нэмэгдэж байгаа энэ үед халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулах, ялангуяа эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлага гарч байна.
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь хүнд үед тэргүүн эгнээнд ажиллаж буй нийт эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний халдвар хамгааллын бэлэн байдлыг хангах зорилгоор 2021 оны 1-р сарын 8-нд Монгол улсын Эрүүл мэндийн яаманд хувийн хамгаалах хэрэгсэл болон N95 маскийг хүлээлгэн өглөө. ЭМЯ-аас холбогдох эмнэлгүүдэд хуваарилах ба бидний энэхүү тусламж Монгол улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байна гэсэн юм.
Мөн АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг нь япон маягийн буюу өвчтөн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, Монгол улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх сургалт, судалгааны түшиц эмнэлэг болох зорилгоор Япон улсын ЗГ-ын буцалтгүй тусламжаар баригдан, 2019 оноос ард иргэддээ үйлчилж эхэлсэн.
Монгол улсад Ковид-19-ийн халдвар нэмэгдэж байгаа энэ үед Монгол-Япон эмнэлэг нь халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангасны үндсэн дээр Улаанбаатар хотын иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлж байна. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь Монгол-Япон эмнэлэгт Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад шаардлагатай халдвар хамгааллын хэрэгсэл, ариутгалын бодис зэргийг өгч, 2021 оны 1-р сарын 11-нд онлайнаар хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгууллаа.