2020 онд Хан-Уул дүүргийн ЗДТГ “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-тай 15 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, есөн ажил төлөвлөсний хүрээнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-гаас 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэд “Шүдний гажиг заслын кабинет” үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Ингэснээр Хан-Уул дүүрэг нийслэлийн дүүргүүдээс анх удаа “Шүдний гажиг заслын кабинет”-тай болж, дүүргийн иргэд шүдний гажиг заслын үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээлгүй, Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв болон хувийн эмнэлэгт очих шаардлагагүй, эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээгээ авах бүрэн боломж бүрдэж байгаа юм. Уг кабинетийн нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн, “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-гийн төлөөлөгчид, дүүргийн холбогдох албаны удирдлагууд оролцлоо. "Шүдний гажиг заслын кабинет" нь сард шүдний эмчилгээний чиглэлээр 220-330 хүнд, гажиг заслын чиглэлээр 44 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.
Эх сурвалж: ХУД-ын ЗДТГ