Пуэрто-Рико улсын эдийн засгийн маш хүнд байдалд ороод байна. Тус улсын эрх баригчид энэ сарын 1-ний өдөр олон улсын зээлдүүлэгчдэд 58 сая ам.долларын зээлээ эргэн төлөх байсан ч өнөөдрийн байдлаар зөвхөн хагас сая ам.долларыг шилжүүлжээ.
Пуэрто-Рикогийн Төв банкны вэб хуудсанд санхүүгийн хямралын улмаас олон улсын зээлдүүлэгчдэд өрийн зөвхөн бага хэсгийг төлөх болсон талаар дурджээ.
Тус улс 2006 оноос хойш эдийн засгийн хүнд байдалд орж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар олон улсын зээлдүүлэгчдэд 72 тэрбум ам.долларын өртэй юм байна.
Пуэрто-Рикогийн улсын өр сүүлийн 10 жилийн дотор хоёр дахин нэмэгдэж, ДНБ-ийнх нь 93 хувьтай тэнцэж байгаа юм.
Сануулахад Пуэрто-Рико улс нь 1898 онд АНУ-д нэгдсэн бөгөөд өдгөө харилцан хамааралтай тусгаар улсын статустай.
Тус улсын иргэд Америкийн иргэншилтэй мөртлөө АНУ-ын аливаа сонгуульд оролцох эрхгүй байдаг аж. Хэрэв албан ёсоор АНУ-ын бүрэлдэхүүнд багтах юм бол арлын оршин суугчид эх газрынхан шиг иргэний эрх, үүрэг эдэлж, холбооны төсөвт татвар төлдөг, нийгмийн халамжид хамаарах эрхтэй болно.
Эх сурвалж: ВВС