Нийгмийн сүлжээний давуу талыг дэлхий нийтэд мэдрүүлсэн IceBucketChallenge сайн дурын аян өнгөрсөн жил олон оронд өрнөж Монголчууд бид ч энэ аянд нэгдсэн.
Олны танил эрхмүүдээс эхлээд олон хүн энэ аянд нэгдэж мөстэй ус толгой дээрээ асгаж буй бичлэгээ оруулан дэмжлэг, тусламж хэрэгтэй байгаа олон газар хандив өргөж байсныг та санаж байгаа байх.
Тэгвэл энэ зун Монголчууд бид ХогBucketChallenge аянд нэгдэж цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэж буйгаа илэрхийлээд байна.
Энэ аяны дуудлагыг хүлээн авсан оролцогч байгаль дэлхий, орчин тойрноо цэвэр цэмцгэр байхад бусдыгаа уриалан гурван шуудай хог түүж тухайн зургаа нийгмийн сүлжээнд байршуулан дараагийн гурван хүнийг дуудах ёстой.
Эх болсон байгаль орчноо хог хаягдлаас нь цэвэрлэх ХогBucketChallenge аянд Мобиком Корпораци, Монгол Контент ХХК хамтран “Цэвэр хот, Цэмцгэр нийслэл” уриан дор нэгдлээ.
Нийт 150 гаруй ажилтан наймдугаар сарын 2-нд Улаанбаатар хотын Гүнтийн орчимд Сэлбэ голын сав газрын 15 км квадрат талбайг цэвэрлэж 600 гаруй шуудай, 7 тонн хог хаягдлыг цуглуулсан байна.
Мөн Мобиком группийн орон нутгийн салбаруудын ажилтнууд өөрсдийн санаачилгаар энэ аянд нэгдэж, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төв зам, Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуур, Төв аймгийн Баянчандмань сумын төв зам, Баянхонгор аймгийн Түйн голын орчимд цэвэрлэгээ хийжээ.
ХогBucketChallenge аяны дараагийн оролцогчоор Мобиком Корпорацийн зүгээс KFC Mongolia, Хаан Банк, Номин Холдингийн хамт олныг тус тус дуудаж байна. Та бүхний нийгмийн сайн сайхны төлөө хийж буй ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Энэ дашрамд байгаль орчноо цэвэрлэх аянд Мобиком Корпораци, Монгол Контент ХХК-ийн санаачилгыг дэмжин ажилласан Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, уриалан дуудсан Голомт банкны хамт олонд талархал илэрхийлье.
Нийслэл хот, улс орон маань цэвэр цэмцгэр байх болтугай!