“Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикт “Хөдөлгөөн мэдрэгч камер ашиглаж эрчим хүч хэмнэх” инновацийн төсөл хэрэгжиж байна. Ерөнхий эрчим зүйч Д.Цагаач энэ төслийг удирдаж байгаа аж.
Төслийн хүрээнд Бутлан тээвэрлэх хэсгийн галерейн гэрэлтүүлгүүдийн ажиллахаа больсон, хуучин схемийг шинэчилж, хөдөлгөөн мэдрэгч камер болон “LOGO” контроллер суулган, сэргээгдэх эрчим хүч, төвийн эрчим хүчний хосолсон системийг суурилуулжээ.
Байнгын асаалттай гэрэлтүүлгүүдийг хөдөлгөөн мэдэрч асдаг болгон, эрчим хүч бага зарцуулдаг лед гэрлээр сольсноор улиралд 2 сая гаруй, жилд 10 орчим сая төгрөгийн эрчим хүч хэмнэх юм.
Одоогоор баяжуулах фабрикийн бүтээмж чанарын “Энерго”, “Цахим” дугуйлан угсралтын ажлыг гүйцэтгэж, программ тохируулгыг гүйцэтгэж байгаа аж. Мөн төслийн багийнхан сэргээгдэх эрчим хүч, төвийн эрчим хүчний хосолсон системээр гэрэлтүүлгийг тэжээх туршилтыг тогтмол хийж байгаа юм.
Цаашид шөнийн хямд эрчим хүчийг хадгалж, үнэтэй тарифтай үед хэрэглэх тушилт, судалгаа хийж байна гэж “Эрдэнэт” үйлдвэрээс мэдээллээ. Дашрамд хэлэхэд "Эрдэнэт" үйлдвэр нийт 33 цех, хэлтэстэй. Эдгээрийн нэг болох Баяжуулах фабрик л гэхэд ийнхүү 10 сая төгрөгийг цахилгааны төлбөрөөсөө хэмнэх болж байна.