Дэлхийн сонгодог урлагийн хамгийн том наадмын нэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач, мэргэжлийн хөгжимчдийн уралдааны Гранпри шагналыг хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатартай цөөн хором ярилцлаа.
Дуурийн дуучин хүний хоолойн чадал, дуулах онцлогийг хараад урлаг судлаачид ямар “школь”-тойг нь түвэггүйхэн тодорхойлдог. Харин Г.Ариунбаатарыг сонсоод Итали ч биш, Орос ч биш тусдаа нэг дэг сургууль байна аа гэж хэлдэг. Тэгэхээр дуурийн урлагт монгол дэг сургууль бий болсныг дэлхийд чанга дуугаар зарлаж буй нь тэр болой.
-Юун түрүүнд сонгодог урлагийн дэлхийн олимп гэгддэг тэмцээнээс тэргүүн шагналыг нь авсан Танд баяр хүргэе. Шагнуулснаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ.
-Уншигч олон түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би нэгдүгээр байрт орсон, ерөнхийдөө сэтгэл ханамж өндөр байлаа. Чайковскийн нэрэмжит энэ тэмцээнд 1975 оноос хойш дуучин хүнд Гранпри шагналыг олгоогүй. Тиймээс энэ удаа ч тодорхой байлгүй дээ.
Хөгжимчин эсвэл аль нэг хөгжмийн бүтээлд өгөх байх гэж бодож байсан л даа. Гэтэл дэлхийн алдарт маэстро, удирдаач Валерий Гергиев гэдэг хүн “Хөгжимчид маань маш сайн байлаа. Монголиа” гэж хэлсэн. Би бүр гайхаад “Яагаад Монголиа” гэж хэлэв ээ гэж бодлоо. Тэгсэн надад баяр хүргээд, “Браво” гээд эхэлсэн. Эхэндээ би итгээгүй, өөрийгөө чимхэж үзмээр ч юм шиг санагдсан байсан шүү. 2500 хүний суудалтай “Мариинка-2” гэж шинэ театрт тэмцээн болсон.
-Энэ уралдаанд Та зорилготойгоор бэлдсэн үү?
-Төлөвлөгөө байсан. Би 2012 онд Глинкийн уралдаанд түрүүлээд, 2015 онд болох Чайковскийн уралдааныг бодож эхэлсэн. Дөрвөн жилд нэг удаа болдог, урлагийн олон төрлөөр зохион байгуулдаг учир олимпийн энтэй уралдаан гэж сонгодог урлагийнхан үнэлдэг. Уралдаанд 39 орны 670 гаруй уран бүтээлч оролцсон.
-Хэдийгээр урлагийн тэмцээн ч тамирчин хүн олимпод бэлдэж байгаа мэт уйгагүй бэлтгэл сургуулилт хийдэг үү?
-Тамирчин хүн тасралтгүй бэлтгэл хийж, хөлс хүч хөдөлмөрөө гаргаж байж амжилтад хүрдэг. Гэтэл дуучин хүнд байгалиас заяасан хоолой, авьяас байвал гараад л дуулчихна гэсэн ойлголт хүмүүсийн дунд байх шиг. Зөвхөн дуулах авьяастай байгаад хангалтгүй, асар их бэлтгэл хийдэг. Би 2011 оноос хойш бэлдсэн гэж хэлж болно.
Бүтэн сарын турш уралдаан үргэлжлэхэд асар их нерв, хүнээс багагүй их тэвчээр, сэтгэл зүйн бэлтгэл, хатуужил шаарддаг. Энэ бүхэнд тусалсан багш нар минь байна. Би энэ тэмцээнд ОХУ-ын ардын жүжигчин Дарима Линховоин гэдэг багштайгаа оролцсон. Багш минь маш сайн төгөлдөр хуурч учир бид сүүлийн нэг жилд эрчимтэй сайн бэлдсэн.
-Буриадын театрт гэрээгээр ажиллаж байгаа. Хэр удаан ажиллах вэ?
-Улаан-Үдэд бэлтгэлээ хийсэн. Цаашдаа ч Буриадынхаа театрт бэлтгэнэ. Энэ бол бэлтгэл хангахад залуу хүний хувьд маш том бололцоог хангасан, ийш тийш гарах шаардлагагүй тайван газар.
Чайковскийн тэмцээнд амжилттай оролцох хамаг боломжоор хангасан газар Буриадын театр л даа. Би өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ажиллаж байна. Нэгдүгээрт, өөрийгөө хөгжүүлье. Хоёрдугаарт, дуурийн дуучин ямар байдаг, тэр мэргэжлийн зовлон жаргалыг мэдрэхийг хүссэн дээ. Буриадын театр бол сонгодог урлагийн чиглэлээр дээд түвшинд хүрсэн.
Хил гааль чөлөөтэй болсон учир тэнд ажиллах зуураа Монголдоо ирж, очоод л явж байна. Буриад зон чинь Монголын ард түмний нэг хэсэг учир үл ойлголцох зүйл байхгүй л дээ. Автобусаар ч, машинаараа ч энэ хоёрын хооронд давхиад л байна.
Москвагийн төв Кремлийн ордонд есдүгээр сарын 24-нд бие даасан концертоо тоглоно. Энэ бол монгол хүнд олдож байгаа ховор боломжуудын нэг.
-Энэ тэмцээний дараа дэлхийд нэр хүндтэй театруудаас хамтарч ажиллах саналууд ирсэн гэдэг?
-Хэд хэдэн санал ирсэн. Төлөвлөгөөнийхөө дагуу шийднэ. Дараа дараагийн уран бүтээлийн ажлын төлөвлөгөө яригдаж байна. Москвагийн төв Кремлийн ордонд есдүгээр сарын 24-нд бие даасан концертоо тоглоно. Энэ бол монгол хүнд олдож байгаа ховор боломжуудын нэг.
Кремлийн ордонд Монголоос алдарт дуурийн дуучин Уртнасан гуай, Пүрэвдорж гуай нар концертод дуулж байсан гэдэг. Яг бие даасан концертоо хараахан хийж байгаагүй гэж дуулсан. Энэ саналыг саяын тэмцээний дараа тавьсан л даа.
Бас Валерий Георгиев удирдаачтай хамт Чайковскийн уралдааны 1-2 дугаар байрт орсон уран бүтээлчид дэлхийн 20-иод орноор аялан тоглолт хийнэ. Есдүгээр сарын 2-ноос дэлхийн алдарт төгөлдөр хуурч Денис Мацуевтай аялан тоглохоор болж байна. Өөр хэд хэдэн сайхан санал байна аа. Тэр бүхнийг ажил хэрэг болгосныхоо дараа яривал зүгээр болов уу.
-В.Путин ерөнхийлөгч финалын тоглолтыг үзэж, Танд баяр хүргэж, “браво” гэж байсан тухай Оросын хэвлэлүүдэд бичсэн байна?
-Орос бол урлаг, спортыг эхэндээ тавьдаг орон. Тэднийг зөв бодлогоор дэмжиж өгснөөрөө Орос орон хүчирхэг, нүүр бардам байна. Сочигийн олимпийг Анна Нетребко гэж дуурийн од дуучин нээсэн шүү дээ.
Сонгодог урлаг, дуурийн дуучин, найрал хөгжимчид цалин хангамж өндөртэй, сайхан уран бүтээл туурвиж байх бололцоог хангасан, уран бүтээлчид нь ч урлагийн хүн болсондоо талархаж явдаг юм билээ. Тэр ч утгаараа улсын ерөнхийлөгч нь хүндэтгэж ирсэн. Чайковский бол төрөөс зохион байгуулдаг уралдаан. Путин, Медведев тэргүүтэй төрийн тэргүүнээс эхлээд ирж үздэг.
Уралдааны бүхий л санхүүжилтийг Засгийн газраас нь гаргадаг. Зөвхөн шагналын сан нь 100 мянган ам.доллар байсан. Тэгж бүх дэлхийг урлагаар нэгтгэх уриан дор зохион байгуулдаг тэмцээн. Энэ жил Чайковскийн мэндэлсний 175 жилийн ой тохиож илүү их зохион байгуулалт сайтай боллоо гэж хүмүүс үнэлж байна лээ.
-Ерөнхийдөө бэлтгэл ханасан байдал өөрт яаж мэдрэгддэг вэ. Тэмцээний өмнө өөртөө ямар дүгнэлт хийж байв?
-Ямар ч мэргэжил урлаг, спорт, сэтгүүлч ч ялгаагүй. Хэр их ном уншсанаараа, хэр их бэлтгэл хийж дуулснаараа, хэр их хөлсөө гаргаснаар л үр дүн нь гардаг. Амжилт ирдэг болов уу гэж би боддог.
Маш их бэлтгэл хийсэн. Дуулахаас гадна биеийн бэлтгэл, гүйлт амьсгааны дасгал гэх мэтээр тасралтгүй дасгал хийнэ дээ. Ганцхан дуулаад, хэвтээд, унтаад байвал бие организм амархан ядардаг. Дуурийн дуучин тайзан дээр 2-3, 4-5 цаг дуулж, жүжиглэдэг учир бяр тэнхээ хэрэгтэй, өөрийнхөө бие организмыг үргэлж сэргээж байх хэрэгтэй.
-Монголдоо бие даасан тоглолтоо хийж амжсан бил үү?
-2012 онд би Жанцанноров багштайгаа хамтарч, багшийнхаа бүтээлүүдээр “Монгол сонгодог” тоглолтыг хийсэн. Дараа нь бие даасан монгол дууны цомог гаргасан. Ямар ч байсан Монголын ард түмнээ орхигдуулахгүй, монгол дуугаа дуулаад л явна. Хажуугаар нь тэмцээн уралдаанд ороод, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахсан гэж боддог.
2011 онд Глинкийн нэрэмжит уралдаан, 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит уралдаан, 2015 оны тавдугаар сард Байкал гэж дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын уралдаан, сая Чайковский гээд тасралтгүй тэмцээн уралдаанд оролцжээ. Багагүй ачаалал авч, ядарч байна. Монголынхоо урлаг, соёлыг сурталчлахын тулд явж байна даа.
Одоо эх орондоо хэсэг сайхан амарна. Анх олон улсын тэмцээнд оролцоход дэмжлэг туслалцаа байхгүй, бор зүрхээрээ явдаг, амаргүй байлаа. Атга борц, хоолны махаа шуузлаад л явна. Одоо сонгодог урлагийг ойлгодог, сонгодог урлагт элэгтэй, гар сунгадаг хүмүүс бий болсон байна.
-Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар баяр наадмынхаа нээлтэд дуулбал сайхан байх сан гэж Ерөнхийлөгч твиттер хуудсаараа дамжуулан бичсэн байсан. Энэ дагуу ч наадмынхаа нээлтэд та хоёр дууллаа?
-Тийм ээ. Наадмынхаа нээлтэд дууллаа. Баяр наадам сайхан боллоо. Морь, бөхөө үзлээ. Эрийн гурван наадам бол монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэлийг төрүүлдэг, бидний уламжлалт баяр шүү дээ.
-Сонгодог урлагт яагаад хөл тавьсан бэ?
-Би СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг төгссөн л дөө. Мөн манайхан удмаараа сайхан дуулдаг хүмүүс бий.
Би саяхныг хүртэл өөрийгөө дуурийн дуучин гэж хэлэхээс ичдэг байлаа. Яагаад гэвэл нэгдүгээрт би Дуурийн театрт ажиллаагүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас л өөрийгөө дуурийн дуучин гэж хэлж эхэлсэн. Би өмнө нь ерөөсөө дуурьт дуулж үзээгүй байсан.
-Дуурийн дуучин болох сонголтыг зорилготойгоор хийсэн үү, санамсаргүй сонголт байв уу?
-Санамсаргүй сонголт шүү дээ. Би анх дуурийн дуучин болно гэж СУИС-д ороогүй. Жирийн сайхан дуучин болъё л гэж хүссэн. Эхэндээ дуурийн урлагийг сайн ойлгохгүй л явсан. Учир нь бидний үед дэлгэрээгүй, 1990-2000 онд дуурийн урлаг уналтад орчихсон, бид мэддэггүй байлаа. Харин оюутан болоод сонгодог урлагийн сайхныг мэдэрч, намайг шинэ хүсэл мөрөөдөлтэй болгосон.
-Ер нь сонгодог урлагт дурлана гэж байдаг уу?
-Байлгүй яах вэ. Дуурь бол хүнийг донтуулдаг урлаг. Нэг дүрд дуулчихаад, дахиад өөр шинэ дүрд дуулмаар санагддаг. Тэр хөгжмийн гайхамшиг, тэр бүтээлийн эрч энергийг мэдэрнэ гэдэг хамгийн сайхан.
-Уран бүтээлийн гараагаа цагдаагийн “Сүлд” чуулгаас эхэлж байлаа. Дуурийн дуулаач атал дуурийн театртаа ажиллаагүй нь бас сонин санагдлаа?
-Би оюутан байхдаа “Сүлд” чуулгад орсон. Одоо ч цагдаагийн байгууллагадаа, “Сүлд”-дээ харьяалалтай хэвээр. Цагдаагийн ахмад цолтой. Цагдаа бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Яруу найрагч Гаваасүрэн хурандаа анх надад санал тавиад, би орж байсан. Миний амьдралын сайхан бүхэн Монголын цагдаагаас эхлэлтэй.
Одоо 6-7 жил болж байна уу даа. Дуурийн театрын удирдлагууд ч “За, Ариунбаатар аа, одоо ирэх болсон байх аа” гэж хэлдэг л байсан. Тэнд Амартүвшин, Анхбаяр, Энхтайван гээд найз нар минь байна. Тэднийгээ байхад би яах вэ гэж бодсон. Нөгөө талаас төсвийн байгууллага учир цалин хангамж хэцүү шүү дээ.
Үнэхээрийн сонгодог урлагт хайртай, сэтгэлээ өгсөн хүмүүс л тэнд ажилладаг гэж би боддог. Дуурийн дуучны ажил маш хүнд. Асар их энерги, хөдөлмөр зарцуулдаг урлаг. 3-4 сар бэлдэж байж өдөр бүр, долоо хоног бүр дуурьт тоглодог, тэр уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийг үнэлмээр л санагддаг. Тэнд маш авьяаслаг сайхан уран бүтээлчид ажилладаг. Би саяхныг хүртэл өөрийгөө дуурийн дуучин гэж хэлэхээс ичдэг байлаа.
-Яагаад тэр вэ?
-Яагаад гэвэл нэгдүгээрт би Дуурийн театрт ажиллаагүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас л өөрийгөө дуурийн дуучин гэж хэлж эхэлсэн. Би өмнө нь ерөөсөө дуурьт дуулж үзээгүй байсан юм чинь.
-Чайковскийн уралдаанд гаргасан амжилтыг тань Засгийн газар 80 сая төгрөгөөр үнэллээ. Уран бүтээлч хүнд бас чамгүй дэмжлэг болсон байх. Шагналын мөнгөө юунд зарцуулах гэж байна?
-Тийм ээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шагналаа авлаа. Ерөнхий сайдын хэлснээр 1998 онд манай Элбэгдорж Ерөнхийлөгчийн Ерөнхий сайд байх үедээ гаргасан шийдвэр юм билээ. Энэ болзолд гурван төрлийн уралдаан багтсан байдаг санагдаж байна. Ийм шагнал авах уралдааны тоог нэмэх тал дээр анхаармаар санагдсан.
Барууны том том уралдаанууд бий л дээ. Тэр саналаа манай урлагийнхан өөрсдөө дэвшүүлэх хэрэгтэй гэж бодож байна. 80 сая төгрөг бага мөнгө биш ээ, энэ бол төрөөс үзүүлж буй том дэмжлэг. Залуу хүний хувьд хувийн амьдралдаа зарцуулах, өөрийн уран бүтээл тэмцээн уралдаанд бэлдэж, оролцоход л зарцуулна.
-30 нас ч хүрээгүй залуу хүний хувьд ар гэрийн амьдралаа хэр зэрэг төвхнүүлж амжиж байна даа?
-Өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөж, өрх гэрээ төвхүүлж л байна. Хөдөлмөрлөж байхад үр шим нь гарах байлгүй дээ.
-Аав, ээж нь нутагтаа амьдардаг уу?
-Манай аав, ээж хоёр Зуунмодод амьдардаг. Хот, хөдөөгийн хооронд ирж, очин байцгаадаг. Би чинь хөдөө өссөн, малчны хүү. Морин дэл дээр дуулж өссөн хүүхэд шүү дээ.
-БСШУ-ы сайд Л.Гантөмөр дуурийн дуучин Г.Амартүвшин та хоёрыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахаар тодорхойлсон албан бичгийг баяр наадмын өмнөхөн Ерөнхийлөгчид хүргүүллээ. Энэ мэдээг олон нийтийн нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь залуу хүмүүсийн хувьд илүү ажиллах нас байна. Цаг нь болоогүй гэх мэтээр нийгмийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсэн байна лээ. Энэ талаар Та ямар бодолтой байв?
-Би энэ тухай хэлж мэдэхгүй юм. Яах ёстой юм бол. Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч л гаргана.
-Чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлж байна даа?
-Чөлөөт цаг ер нь гарахгүй л байна даа. Цаг гарвал найзуудтай уулзана. Сүүлийн хоёр жилд ямар ч завгүй ажилласан юм байна.
-Дараагийн уралдаанаа төлөвлөчихсөн явна уу?
-Бодсон юм байна.
Дуучин Г.Ариунбаатартай үндэсний их баяр наадмын өмнөхөн, наадмын бэлтгэлийнх завсар чөлөөгөөр цөөн хормын яриа өрнүүлснээ ийн сийрүүллээ.
Түүнийг М.И.Глинкийн уралдаанд тэргүүн байр эзлээд ирэхэд нь Ерөнхийлөгч өөрийн санаачилгаар Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнасан. Энэ бол залуу хүнд хүлээлгэсэн том итгэл найдвар, үүрэг даалгавар байв. Гавьяатын тэмдгээр 2011 онд 23-хан насандаа энгэрээ мялаалгасан залууд Төрийн тэргүүний өгсөн шагнал тун чиг зохисныг дуучин залуу уран бүтээл, авьяас билгээрээ харуулж явна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /MPA.mn/