Nomura Research Institute-ийн Санхүүгийн програм хангамжийн компанийн Ерөнхийлөгч Тору Ватанабэттэй цөөн хором ярилцлаа. Тус компани нь Голомт банкны Кастодиан үйлчилгээний программ хангамжийг хийж гүйцэтгэсэн юм.
-Голомт банк Монгол Улсад анхны кастодианы үйлчилгээг нэвтрүүллээ. Программ хангамжийг нь танай компани хариуцсан хийсэн юм байна. Энэ талаараа мэдээлэл өгөөч?
-Голомт банкны тухайд би маш өндөр сэтгэгдэлтэй байна. Манай компанийн хувьд дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн банкуудтай сүүлийн 25 жилд хамтран ажиллаж ирлээ. Голомт банк бол шилдэг санхүүгийн компаниудын нэг. Голомт банкны чадвар, чадавхийг би үнэхээр биширсэн. Ердөө гуравхан сарын дотор тэд энэ төслийг гүйцэтгэж чадлаа. Тиймээс энэ банкны чадавхид сэтгэл маш өндөр байна.
-Голомт банкинд танайхаас ямар үйлчилгээ үзүүлсэн вэ. Мөн Монголын зах зээлд ажилласан туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Бид анх удаагаа шинээр хүч түрэн гарч ирж байгаа зах зээл дээр ажиллаж үзлээ. Тиймээс Нью Йорк, Токио зэрэг хөгжингүй зах зээлтэй харьцуулахад тэс өөр сорилтууд бидэнд тулгарсан. Яагаад гэхээр Монгол улс хурдацтай хөгжихөд бэлэн болсон байна. Эрчимтэй хөгжиж байгаа учраас шинэ технологийг хэрэглээндээ хурдан нэвтрүүлэхийг хүсч байна. Тиймээс бидний хувьд ч гэсэн шинэ төсөлд өөрсдийгөө сорих боломж байлаа. Мөн тэд өөрсдийгөө сорьж, маш богино хугацаанд нэвтрүүлж чадлаа.
-Кастодиан үйлчилгээнд зориулсан програм хангамжийг сонгоход их өндөр шалгууртай байсан гэсэн. Энэ талаараа?
-Голомт банк програм хангамжийн олон тэргүүлэх компаниудаас маш нарийн сонгон шалгаруулалт явуулж биднийг сонгосон. Ийм нэр хүндтэй банкны итгэлийг хүлээж чадсандаа бид баяртай байна. Бидний хувьд маш том сорилт байсан. Сонгон шалгаруулалт нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн.
-Танд болон танай хамт олонд амжилт хүсье.
-Баярлалаа.