Зуны сар зургаа биш учраас урин дулааныг агаар салхинд гарч, өвлийн утаа униараас салах гэсэн иргэд зуслангийн зүг зорьдог. Тэр хэрээр хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Зуслангийн зам нарийн дээрээс нь жил бүр нөхөлт хийдэг ч өнөөдрийг хүртэл засах шаардлага тулгарсаар ирсэн.
Тиймээс урин дулааны цагт өдөртөө 100,000 тээврийн хэрэгсэл зорчдог зуслангийн замыг энэ жил өргөтгөж, шинэчлэхээр болсон.
Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтийн шинэ гүүр Хандгайт чиглэлийн 16.35 км автозамын ажлыг зургадугаар сарын 2-нд эхэлж, аравдугаар сарын 1-н гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлгийг бүрэн шийдэх бүтээн байгуулалтын ажлыг энэ жилдээ багтаахын тулд таван компани зэрэг ажиллахаар болсон.
Зургадугаар сарын 10-наас эхний ээлжийн зам хаалт буюу Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл замыг хааж, зам засварын ажил эхлээд байна.
Нийтдээ 5 км зам хааж, Эрдэнэзам, Транс плант компаниуд хиймэл байгууламжийн ажил хийж байгаа юм. Энэ хэсгийн замын зорчих хэсэг 9 метрийн өргөн болох бөгөөд 2 метрийн өргөнтэй дугуйн зам, 1.5 метрийн өргөнтэй явган хүний замтай болно.
Төлөвлөгөөний дагуу ажиллавал Үндэсний баяр наадмын үеэр зуслангийн замын зорчих хэсгийг нээх аж.
Энэ жилийн бүтээн байгуулалтын ажил зуны турш үргэлжлэхээс болоод иргэд бухимдалтай байгаа ч зам засварын ажил дууссаны дараа шинэ замаар түгжрэлгүй зорчино гэсэн хүлээлт байна.
Тиймээс зам засварын ажил хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл хүргэхээр дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Биднийг очих үед /зургадугаар сарын 11-ний 10 цагийн орчим/ замын хаалтыг хийж хиймэл байгууламж буюу зам өргөтгөх ажил ид өрнөж байсан юм.
Энэ хэсэгт хоёр компани түншлэл байгуулан ажиллаж буй бөгөөд тус бүр 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр өглөөний 06.00-23.00 цаг хүртэл ажиллаж байгаа аж.
Зам хаасан хэсэгт амьдардаг иргэд бүтээн байгуулалтын ажил цаг хугацаандаа дуусна гэсэн найдлагатай байгаагаа хэлж байлаа.
Энэ амралтын өдрүүдэд зуслангийн зүг явахаар төлөвлөсөн бол Та Сэлбэ голын зүүн талын буюу Шадивлангийн шинэ замаар зорчоорой.