Элон Маскын гаргасан нийтийн тээврийн үйлчилгээний хурдан, шинэ арга барилыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Hyperloop Transportation Technologies” компани ирэх жилээс туршилтын замаа барьж эхлэхээр болжээ.
Үнэнийг хэлэхэд бидний барих гэж байгаа зам ямар нэг загвар, концепц төдий зүйл биш. Харин жинхэнэ тээврийн сүлжээний эхлэл юм
Хэдийгээр Калифорнид баригдах энэ зам ердөө таван бээр буюу найман километр урттай учир Маскын амласан 800 бээр хүртэл хурдлах боломжгүй ч маш том зүйлийн эхлэл юм. SpaceX, Tesla Motors зэрэг компаниудыг хөл дээр босгосон өнөө цагийн суут ухаантан өнгөрсөн 2013 онд анх 57 хуудас бүхий “Hyperloop”-ийн санааг олон нийтэд танилцуулжээ.
Түүний дэвшүүлсэн санаа нь газраас хөндий байрлах хэдэн зуун километр урттай хоолой дундуур дуунаас хурдан давхих тээврийн хэрэгсэл юм. Харин энэ санааг ажил хэрэг болгохоор шулуудсан “Hyperloop Transportation Technologies”-т ирэх жил гэхэд 100 сая ам. доллар хэрэгтэй аж.