Дэлхийн цомын 2014-2015 оны улирлын эхний гарааны ялагч, олимпийн хоёр удаагийн аварга, Беларуссийн биатлонч Дарья Домрачевагийн ярилцлагыг хүргэе.
-Даша, шинэ улирлын эхний уралдаанд түрүүллээ. Ямар сэтгэгдэл төрж байна даа?
-Хэлэх үггүй, маш сайхан. Хэдийгээр уралдаан хэцүү байсан ч гарааны эхнийхээ уралдаанд түрүүлж чадсандаа нэн баяртай сууна. Миний хувьд салхитай ярвигтай цаг үед Эстерсундэд гулгаж явсан ихээхэн туршлага бий.
Тиймээс айхтар салхи татуулаагүй уралдаан болох болов уу гэж хүлээж байсан хэдий ч илүү хурдтай уралдсанд баяртай байгаа. Эндхийн цас нь хөвсгөр зөөлөн учраас цаг ямагт тэнцвэрээ хадгалах хэрэгтэй. Тиймээс уралдааны үед амарч саатах цаг гарсангүй ээ.
-Гэсэн хэдий ч та тэнцвэрээ нэг алдсан даа. Яагаад ингэв?
-Тийм ээ, чулуу дайрсны улмаас унаж орхисон ч гэлээ тийм ч их цаг алдаагүй ээ. Гэсэн ч цананд маань зураас суучихлаа. Харин засварчид маань түүнийг дараагийн уралдаан гэхэд хэвийн болгочих байх. Учир нь энэ бол маш сайн цана.
-Таныг харахад энэ улирлын бүх л уралдаанд түрүүлчихмээр санагдаж байна?
-Тийм байвал ч сайхан л байна. Гэхдээ л түрүүлж таамаглачихаад, түүнээсээ шинэ зорилт ургуулаад явж таарахгүй байх л даа. Биатлонд маргааш юу тохиохыг мэдэх ямар ч боломжгүй байдаг. Харин би өнөөдрөөрөө амьдрах дуртай нэгэн тул хамгийн ойрын уралдаанаа л хүлээж сууна.
-Олонх нь таныг дэлхийн биатлоны хамгийн шилдгээр нэрлэж байгаа, саяхны Магдалена Нойнер шиг. Та өөрийгөө түүнтэй юугаараа ижил төстэй, эсвэл ялгаатай гэж үздэг вэ?
-Би Магдаленаг тийм ч сайн мэдэхгүй тул юм хэлж чадахгүй л дээ. Түүнтэй уралдааны замд болон хэвлэлийн бага хурал дээр л тааралдаж байснаас ойр дотно харилцаж явсангүй ээ. Тэгээд ч би зөвхөн өөртөө л хамаг анхаарлаа хандуулдаг тул өрсөлдөгчтэйгөө таван үг солих зав гаргаж чаддаггүй. Тиймээс Нойнертой өөрийгөө харьцуулах хүсэл алга. Учир нь би түүний биш өөрийнхөө замаар замнаж байгаа, өөрийн гэсэн зорилготой хүн.
-Та энэ жил Альфред Эдер гэж шинэ дасгалжуулагчтай болсон. Өмнөх Клаус Зиберттэй адилтгах зүйл байна уу?
-Түүнтэй бас л англиар харилцаж байгаа. Тэр маш эерэг хүн тул сайн ауратай. Энэ нь биатлонд маш чухал зүйл л дээ. Ямар ч асуудлыг шүүн хэлэлцэхэд бэлхэн, тэр дороо л хэл амаа олж чаддаг нь надад таалагддаг. Бид хоёр аажуу тайван сууж байгаад л бэлтгэл дасгалжуулалтаа хэрхэн хийхээ шүүн хэлэлцдэг.
Спортын ертөнцөд нэлээд удаж байгаа тул надад багагүй туршлага бий. Тиймээс ч бие организмаа надтай ажиллаж эхлээд удаагүй дасгалжуулагч хэнбугайгаас нь ч дэндүү сайнаар мэднэ шүү. Тиймээс Эдерийн хувьд дасгалжуулж байгаа тамирчин бүсгүйчүүдтэйгээ сайтар ажиллаж, ямар ачаалал өгөхөд нь хэн нь хэрхэн тусган авч байгааг нь харах хэрэгтэй байх. Бидний хувьд хэн хэнийгээ сайн мэддэг болсон. Тиймээс тэр юунд зорьж байгааг минь ойлгож байгаа гэж бодох юм.
-Тэгвэл Зиберттэй холбоотой байгаа юу. Түүний бие нь сайн уу?
-Уралдаанаас хойш хоёр хоногийн дараа утсаар ярилцсан юм байна. Эстерсундын талаар, уралдааны шинэ журмын талаар, энд баригдсан хэвлэлийн төвийн талаар санал солилцсон. Энэ бүхнийг Зиберт ихэд сонирхож байна билээ. Учир нь тэр хэдий бие нь тийм сайнгүй байгаа ч гэсэн биатлоноороо л амьдарсаар яваа нэгэн шүү дээ. Клаус ээлжит химийн эмчилгээгээ хийлгэж байгаа. Та бидний дэмжлэг түүнд нэн хэрэгтэй байгаа л даа.
-Эстерсундын юу нь энэ жил таныг хамгийн ихээр татав даа?
-Эстерсунд бол жинхэнэ зул сарын баярын хот байдагт нь ямагт баярлаж явдаг. Тиймээс баяр наадмын уур амьсгалыг бидэнд байнга өгч байдаг л даа. Нэгдүгээрт, шинэ улирал дөнгөж эхэлж байгаа, хоёрдугаарт, шинэ оны баяр удахгүй болно. Гэхдээ хамгийн хурц тод сэтгэгдэл бол мэдээж хэрэг нөгөө мөргөөд унасан чулуу минь шүү дээ.
-Таны англи хэл сүүлийн жилүүдэд үлэмж сайжирчээ. Тийм ч учраас өнөөдөр орчуулагчийн үүрэг ч гүйцэтгэлээ. Та тухайлан хэлээ нухав уу, эсвэл гадаадынхантай ажиллаж байгаа практик тус болж байна уу?
-Гадаад хэл үзэж байгаа хэнд ч болов практик ямагт шаардагдаж байдаг шүү дээ. Тийм учраас ийм л уур амьсгалд хэл амаа сайжруулах боломж бүрдэх юм байна шүү дээ.
-Та гараанд гарахынхаа яг өмнө хэн нэгэнтэй харилцан ярилцдаг уу, эсвэл дуугаа хураачихдаг нэгэн үү?
-Энэ бүхний яг дундуур нь гэх үү дээ. Тухайн байдлаасаа л болдог. Сэтгэл дотроо баярлан хөөрдөг ч гэлээ яг гараанд гарахынхаа өмнө тайван байхыг эрхэмлэдэг. Гэхдээ зарим уралдааны өмнө багаараа баярлан хөөрч инээлдэж аваад гарах нь үр өгөөжөө өгдөг. Хамгийн гол нь шинэ сэргэг байж, бодлоо хянаж чаддаг байх л явдал.
-Та барианд орж ирээд мөн ч мундаг хөөрдөг байсан шүү?
-Аан тийм ээ, Сочигийн олимпийн үеэр үү. Тэгэхэд хүүхэд насны маань мөрөөдөл биелсэн юм даг. Алтан медалийн тавцан дээр гарах тэр мөчид л энэ нь ямархуу бахархам зүйл болохыг ойлгож билээ.
С.ЭНХ-АМАР