Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт орууллаа.
Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөжээ. Төрөөс их, дээд сургуулийн өдрийн ангийн бүх оюутнуудад сар тутам 70 мянган төгрөгийн “Үндэсний тэтгэлэг” олгож байсан. Энэ тэтгэлэгт хязгаар тавьж, голч дүн нь 3.0 үнэлгээтэй оюутнуудад олгохоор болжээ.
Үндэсний тэтгэлэг авах оюутан дараах шаардлага хангасан байна.
1.Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй гэж
2.Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй гэж
3.Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж
-Урамшууллын тэтгэлэг:
1. 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш болгон
2. 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, докторантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.
“Сургалтын байгууллага суралцагчийн тэтгэлэгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж журамд өөрчлөлт оруулсан байна.