Монголын зах зээлд үйл ажиллагаагаа 24 дахь жилдээ амжилттай явуулж буй Монгол Улсын ТОП-22 аж ахуй нэгжийн нэг, нийт 8 охин компанитай БСБ Групп компанийн хамгийн отгон салбар дэлгүүр болох 9 давхар 9000 м2 талбай бүхий, өөрөөр хэлбэл Монголын хамгийн том электрон бараа, компьютер, мебелийн иж бүрэн цогц үйлчилгээг үзүүлэх БСБ Мегамолл их дэлгүүр Хан-Уул дүүрэгт үүд хаалгаа энэ сарын 28-нд нээлээ.
Шинэхэн дэлгүүрийн нээлтийн баяраа БСБ-чүүд нийт монголчуудтайгаа болон харилцан ажилладаг хамтрагч байгууллагуудын төлөөлөгч нартайгаа тэмдэглэн өнгөрүүллээ. Нээлтийн хүлээн авалтын үеэр олны танил дуучид, урлагынхан, бизнесийн салбарын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Монголын фолк рок чиглэлээр уран бүтээлээ тууривдаг Алтан Ураг хамтлагийнхан хүрэлцэн ирж шинэхэн дэлгүүрийн жаврыг үргээн хоёрхон чавхдаст морин хуурийн гайхамшгийг үзүүллээ.
Мөн Харанга хамтлагийн дуучин МУГЖ Лхагвасүрэн шинэхэн дэлгүүрийн нээлтэд хүрэлцэн ирсэн зочдын омогшил, бардамналыг хөдөлгөсөн өөрийн хит болсон дуунуудаасаа ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн нь зочдод ихэд таалагдсан бололтой.
БСБ Мегамолл их дэлгүүрийг албан ёсоор нээх үйл ажиллагаанд энэхүү дэлгүүрийн бүтээн байгуулалтад бодит хувь нэмэрээ оруулсан Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Мэтью Д.Лэ Блан, Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като, МҮХАҮТ-ийн дарга н.Оюунчимэг, БСБ компанийг үүсгэн байгуулагч н.Сүхдорж мөн БСБ Сервис ХХК-ийн удирдлагууд тууз хайчиллаа. Энэ үед БСБ Мегамолл их дэлгүүрийн гадаа хүндэтгэлийн салют буудаж ирсэн зочид, үйлчлүүлэгчдийг хөгжөөж байв.
Монголдоо цорын ганц Итали улсад үйлдвэрлэгдсэн, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын стандартыг хангасан тавиур лангуу, хөргөлт, агааржуулалтын системээр тоноглогдсон БСБ Мегамолл их дэлгүүр нь таны ая тухтай үйлчлүүлэх бүхий л болзлыг хангаж өгсөн юм.
Та их дэлгүүрийн нэгдүгээр давхарт байрлах БСБ Финанс ББСБ болон Худалдаа Хөгжлийн банкаар үйлчлүүлэх боломжтой бөгөөд газар дээр нь хамгийн түргэн шуурхайгаар хэрэглээний болон бусад зээлүүдийг гаргаж байгаа юм байна.
Хоёрдугаар давхар болон дөрөвдүгээр давхараас та Ази Европын хамгийн шилдэг брэндүүд болох Sony, Toshiba, Panasonic, Sharp, Indesit, Electrolux, De’Longhi, Candy, Zanussi-ийн гэр ахуйн цахилгаан барааг худалдан авах боломжтой бол та тус дэлгүүрийн гуравдугаар давхраар үйлчлүүлснээр Dell, Toshiba, Acer, Apple, NEC, Fellowes, Logitech гэх мэт брэндүүдийн компьютерийн бараа болон дагалдах хэрэгслүүдийг Монгол хамгийн өргөн сонголт, хамгийн хямд, уян хатан, шударга үнээр худалдан авах боломжтой.
Дээшлээд БСБ Мегамолл их дэлгүүрийн 5,6,7-р давхруудад гэр ахуйн болон гал тогооны Польш тавилгууд, харин 8-р давхарт албан тасалгааны тавилгуудыг хамгийн өргөн сонголт, өндөр чанар, өрсөлдөхүйц үнээр борлуулж байгааг дуулгахад таатай байна.
Орчин үеийн техник технологийг Монголын хэрэглэгчиддээ илүү ойртуулж, хүмүүсийн амьдралыг илүү хялбар болгохыг эрмэлзэн “Илүү сайхан амьдралыг цогцлооё” уриатай ажилладаг БСБ-ийн шинэхэн дэлгүүр, цахилгаан бараа, компьютер, мебелийн Монголын хамгийн том их дэлгүүр БСБ Мегамоллоор та бүхэн өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.